Солонгос улс "Mers" вирусгүй болсоноо зарлалаа

Twitter Print
2015 оны 07-р сар 28-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгос улс тус улсад дэлгэрээд байсан халдварт "Mers" вирусийн голомтоос салсанаа өчигдрийн 24.00 цагаар тооцон албан ёсоор зарлалаа.

Сүүлийн 22 хоногийн турш вирусийн халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй ба халдвар авсан байж болзошгүй хэмээгдэн тусгаарлагдан эмчлүүлж байсан нэг ч өвчтөнгүй болжээ. Харин халдвар авсан 12 өвчтөнг тусгаарлан эмчилж байгаа ба тэдний биеийн байдал маш сайн гэжээ.

Ингэснээр тус улсад дэлгэрсэн "Mers" өвчний вирус дэлгэрсэн хоёр сарын хугацаанд 186-н хүн халдвар авч, 36-н хүн нас барж, 16692 хүн тусгаарлагдан эмчлүүлсэн байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.