Өтгөн хаталтыг анагаах шидэт жор

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Өтгөн хатах зовиур нь бидний ажил амьдралд үргэлж тохиолддог. Зарим хүн өтгөн хаталтаа зогсоохын тулд байнга эм хэрэглэдэг бөгөөд тэрийгээ ч амьдралдаа хэвшүүлчихдэг.

Хэдийгээр эм нь хүний зовиурыг эмчилдэг ч нөгөө талаараа гаж нөлөөллийг үзүүлэх нь олон. Тухайлбал, гэдэс базлах, ходоод өвдөх, дотор муухайрах, ам хатах, аманд эвгүй амт амтагдах, гүйлгэх гэх мэт. Иймд уншигч танд эмний оронд өтгөн хаталтыг зогсоох хялбар бөгөөд таатай жорыг танилцуулъя. 

Таны мэдэх ёстой зүйл:

- Өтгөн хатах гэдэг нь хүндээр бие засах нь цөөрөх, гэдэсний суллах үйл ажиллагаа бие зориуртай болохыг хэлнэ. 

- Мөн Шингэн бага уух,

- Бага идэх,

- Хөдөлгөөн багасах,

- Зарим эм өтгөн хатаадаг,

- Өвчний улмаас өтгөн хаталт үүсдэг.

Орц: 

1. Гэдэс цэвэрлэх цай 4 ширхэг (Ихэнх эмийн сангуудад худалдаалж байгаа)

2. 500 гр хар чавга

3. 500 гр үзэм

4. 500 гр чангаанз

5. 1 аяга элсэн чихэр

6. 1 аяга жүүс (Ямар ч төрлийн жүүс байж болно) 

Жич: Хэрэв танд хар чавга, чангаанз олдохгүй бол дан үзмээр хийж болно. Тэгвэл мэдээж үзэм 1.5 кг орно гэсэн үг. 

Холбоотой Зураг

Бэлдэх арга:

1. 2 аяга буцалсан усанд цайгаа дүрээд 5 минут байлгана.

2. Дараа нь цайгаа шүүж аваад жимсээ хийгээд сайтар хольж хутгаад 5 минут буцалгана. 

3. Үүний дараа элсэн чихэр, 1 аяга жүүсээ хийж сайтар хольсны дараа хөргөнө. 

4. Дээрхи зүйл маань жимсний чанамалтай адил болно.

5. Муудахаас сэргийлж хөргөчинд хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:

1. Өдөрт 1-2 халбага хэрэглэнэ. Гэхдээ энэ бол тогтсон тун биш гэдгийг санаарай. Та өөрөө тохируулж ихэсгэж бас багасгаж болно.
2. Талхан дээр түрхэх, халуун усанд хутгаж уух, ер нь ямар ч байдлаар хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний хэрэглэж заншсан жимсний чанамалтай адил тул та ямар ч аргаар хэрэглэсэн болно.

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.