Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсээр байна

2015 оны 07-р сар 27-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Зүүн Африкийн Сомали улсын нийслэл Могадишу хотын “Жазера Палас” гэдэг зочид буудалд халдага гарч, 17 хүн амиа алдсан. Уг зочид буудлын төв хаалгаар ачааны машинтай дайран орсон амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн тухай мэдээллэсэн билээ. Үүний улмаас 15 хүн газар дээрээ нас барж, 40 гаруй хүн бэртсэн юм. Мөн эмнэлэгт хүргэгдэсэн хүмүүсээс хоёр нь шархаа даалгүй амиа алджээ.

Цагдаагийн албан хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд гэмт этгээдүүд өөрсдийгөө илчилсэн байна. Исламын шашны Аль-Шабаб бүлгийн толгойлогчид Сомали улсын Засгийн газраас явуулж буй хүчирхийллийн хариу болгож үйлдсэн гэсэн аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ өрүүдэд Африйн орнуудад айлчлал хийж байгаа бөгөөд маргааш Африкийн холбооны 52 төлөөлөгчтэй уулзана. Дээрх уулзалтыг эсэргүүцэж, ийнхүү халдага үйлдсэн гэж сэжиглэж байна. Иймд Б.Обамагийн айлчлал хийж буй газруудад хамгаалалтыг дээд зэргээр хийж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.