
Нэг гэр бүл болж амьдарлаа холбосон залуу хосуудын хувьд олон бэрхшээл тулгардаг. Нийгмийн болоод аав ээж, анд нөхөд гээд хөндлөнгийн олон зүйлээс болж залуу гэр бүлүүд салж сарних, бяцхан үрс өнчрөх тохиолдлууд өчнөөн гардаг. Гэр бүл, хос хоёрын хооронд үүсч байгаа үл ойлголцох харилцааг хэрхэн зөвөөр шийдэж, амьдралаа, гэр бүлээ аз жаргалтай болгоход туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Хоёулаа нэгэн зэрэг уурлахгүй байх
Мэдээж хэрэг хосуудын дунд үл ойлголцол олон гарна. Гэхдээ хамгийн гол нь хосууд хоёулаа нэгэн зэрэг уурлаж, хашгичахгүй байх нь чухал. Хэрвээ хань тань уурлаж байгаа бол та эвээр харилцахыг хичээ. Таны зөв байсан ч гэсэн нөгөө талаа тайвширтал нь хүлээ. Ингэвэл та ч гэсэн түүгээр хүссэнээ хийлгэж чадна. “Эвт шаазгай буга барина” гэдэг шүү дээ. Тэгээд ч "Хоёр хүн муудалцахад ухаантан нь буруутай байдаг" гэж мэргэн үг байдаг. Энэ үгийн тайлал нь "ухаантай нь түрүүлж бууж өг" гэсэн үг.
2. Бие бие рүүгээ бүү хашгир
Хэрүүл маргаан дэгдээд эхлэхээр гэр бүлийн хоёр хоёулаа хашгичаад байвал юу ч шийдэгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Ер нь ямар ч нөхцөлд хань нөхөр рүүгээ чангаар битгий орилж хашгир. Юуны түрүүнд хоорондын хүндлэлээ бодолцох хэрэгтэй. Та хоёр он удаан жилээр хамтдаа сайхан амьдарна гэдгийг мартаж болохгүй. Тийм сайхан амьдралд өчүүхэн зүйлээс болоод сэв суулгаж огт болохгүй.
3. Зөөлөн шүүмжил
Хүн л болсон хойно, хань ижилд тань танд таалагдахгүй үйл хөдлөл, зан чанарууд байж болно. Гэхдээ энэ сэдвийг чөлөөтэй хөндөн ярилцаж болно. Хамгийн гол энэ яриагаа яаж өрнүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал юм. “Чамайг ингээд эхлэхээр уур хүрээд байна, чамаас бүр залхаж байна” гэхийн оронд “Миний хайрт ингэж аашлах ерөөсөө зохихгүй байна” гэж хэлж болно.
4. Эрх мэдлийн төлөө бүү байлд
Хэрвээ маргааныг заавал хэн нэгэн тал дийлэх ёстой бол орхичих нөхөр чинь дийлэг. Хайр сэтгэл бол эрх мэдлийн төлөөх дайн биш гэдгийг ухамсарла. Гэр бүл болсны дараа энэ асуудал улам бүр эмзэг болдог. Чи намайг тэглээ, би чамайг ингэлээ гээд л. Хэрүүл маргаанд хэн ялж, хэн ялагдах тийм ч чухал бус.
5. Өнгөрснийг март
Хэрэлдэж маргахдаа хань нөхрийнхөө өнгөрсөн алдаа дутагдлыг дахин сөхөх нь хамгийн буруу алхам байдаг.
6. Түүнийгээ үл тоомсорлож болохгүй
Та хоёр өөр өөр зүйлсийг сонирхдог байж болно. Нөхөр тань хөлбөмбөг үзэхээр явдаг байхад та найзуудтай гадуур зугаалж цагийг сайхан өнгөрүүл. Гэхдээ ямар нэгэн төлөвлөгөө зохиохдоо нөхрийнхөө саналыг асуудаггүй бол та буруу замаар явж байна. Та нөхрийгөө хэзээд эн түрүүнд тавьж байх ёстой.
7. Орондоо орохдоо заавал эвлэрч бай
Маш ширүүн маргаан өрнүүлсэн ч гэлээ орой унтах гээд орондоо орохдоо бие биедээ гомдсон хэвээр байж болохгүй. Тиймээс хэвтэхээсээ өмнө заавал асуудлаа эвээр сайхан шийдвэрлэж бай. Унталгын өрөө бол та хоёрын тусгай ертөнц. Тиймээс тэр ертөнцдөө асуудлаа авч орж болохгүй.
8. Магтаал маш чухал
Өдөрт хамгийн багадаа нэг удаа хань ижилдээ сайхан үг хэлж бай. Түүнийг өдөрт хэдэн ч хүн магтаж, сайн сайхан үг хэлдэг байж болно. Гэхдээ хань ижлийн магтаалын үг хамгаас чухал.
9. Уучлалт гуйж чаддаг байх
Хэрвээ та буруу зүйл хийсэн бол түүнийгээ илчилж, уучлалт гуйж бай. Гэхдээ үүнийг байнга давтаж, зуршил болгож болохгүй. “За тэгээд уучлалт гуйгаад л болчихно” гэж бас бодож болохгүй.
10. Өөрийгөө шүүмжлэхээс бүү эмээ
Та хоёрын дундах маргаан юунаас үүсээд байдгийг нэг бодоод үз? Ганцхан нөгөө талаа буруутгаад байх хэр зөв билээ? Та үүнд ямар ч буруугүй гэж үү? Мэдээж бага зэрэг болов ч буруу байж л байгаа. Эхлээд өөрийнхөө бурууг хүлээгээд үз.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.