ГЕГ-ын даргын чихэнд "хонх" уяв

Twitter Print
2015 оны 07-р сар 27-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажилласан юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахад тус газарт бага сагахан зөрчил, дутагдал илэрсэн аж. Иймд тэдгээр зөрчил, дутагдлуудыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүлжээ.

Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааныхаа хүрээнд  мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр 2014 онд тодорхой ажлуудыг зохион байгуулжээ. Гэвч Гаалийн газрын дарга Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн байсан байна.

Б.Хулан, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (180.149.111.86) 2015-07-27 11:13
      • 0
      • 0

      гаалийн дарга нарыг бүгдийг нь шалга айхтар юм гарна даа.

      Хариулах