
МХБХ-ны талбайд явагдаж буй охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолт өндөрлөхөд нэг өдрийн тоглолт үлдлээ. Энэ сарын 21-нд эхэлсэн тус тэмцээнд найман баг оролцож байгаагаас одоогоор таван тоглолт хийснээс нэг ч хожигдоогүй "Хад" баг 15 оноогоор хүснэгтийг тэргүүлж байна. "Монголын тэмүүлэл" 12, Хан-Уул дүүрэг 10 оноотой удаалж байгаа бол "Арвис" 9, "Эрчим" 5, "Титэм хужирт" 3, "Туулын том тулнууд" 2, Дархан-Уул аймаг 1 оноог аваад байна.
Мөн мэргэн буучдын жагсаалтыг "Монголын тэмүүлэл"-ийн Э.Сарангэрэл, "Хан-Уул дүүрэг" Ө.Ундрах нар 8 гоолтой тэргүүлж байна.
Тэмцээний сүүлийн тоглолт маргааш болж, анхдугаар лигийн медальт байрын эзэд тодорно.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.