Үхрийн цул махыг хэрхэн амттай чанах вэ?

Twitter Print
2017 оны 10-р сар 01-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Монголчууд мах чанаж идэх дуртай ард түмэн. Энгийн аргаар мах чанахын оронд дараах жорын дагуу амттай, зөөлөн болгож чанасны дараа хоол, салат, зуушинд хүссэнээрээ хэрэглэж болно.

Үхрийн өвчүүний мах чанахад илүү тохиромжтой зөөлөн, сайхан амттай болдог. Махыг тасалгааны температурт гэсгээнэ.

Мах бага зэрэг өөхөн давхаргатай байж болох ба махыг гадна талаас нь хурц иртэй хутгаар 1-1,5см гүнтэй жигд зураасаар хэрчиж өгөөрэй. Ингэснээр чанах явцад амтлагчны амт сайхан ордог.

Тогоонд тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад үхрийн махыг хийж шарна. Ингэхдээ махны дээд доод талыг ээлжлэн шарах бөгөөд мах гадна талаасаа бор шаргал болтол өнгөцхөн шарна.

Ингээд махыг тогооноос гаргаж тавгыг цэвэрлэлгүйгээр хэрчсэн сонгиныг хийж зөөлөн, шаргал болтол хуурна. Ургамлын тос нэмж хийгээд хуураарай. Сонгиныг бага зэргийн давсаар амтлаад 5-8 минут зөөлөн гал дээр хуурна. Дараа нь жижиглэн хэрчсэн сармисыг хийж 1-2 минут хуураарай.

Гоньд, лаврын навч, розмариныг ургамлаар нь хэрэглэвэл мах илүү сайхан амттай болох ба эдгээр амтлагч навчыг нэгтгэж зурган дээрх шиг зангидана.

Ингээд хуурсан сонгино, сармисыг тогооны захаар тарааж тавиад голд нь гарсан зайнд үхрийн махыг хийнэ. Хажуугаар нь амтлагч ургамлаа хийгээрэй. Ингээд шөлийг нэмж хийгээд давслаад галын хэмийг нэмж зөөлөн буцалгана. 2-3 цаг зөөлөн гал дээр буцалгах ба шөл ширгэх үед шөлийг нэмж хийгээрэй.

Ингээд мах болоод ирэх үед хэрчсэн лууван, төмс ногоог шөлрүү хийж болтол нь хамт чанана.

Ийнхүү амтат чанасан үхрийн зөөлөн мах бэлэн боллоо. Та амтархан сайхан хооллоорой.

Эх сурвалж: www.1000jor.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    </