Жавхлан Тува улсын гавъяат болжээ

Twitter Print
2015 оны 07-р сар 25-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавъяат жүжигчин Самандын Жавхлан “Хамаг Монгол” наадмыг санаачлагч билээ. Түүнд тус улсын хамгийн том шагнал болох Тува улсын гавъяат жүжигчин цол хүртээжээ.

Түүнийг өндөр шагнал ийнхүү хүртсэн талаар нь тус улсын “АРД” хэмээх сайтаас нэг биш удаа мэдээлж байсан аж. Халимаг, Өвөр Монгол, Тува, Буриад, Монгол Улсын ард түмний зүгээс түүний “Хамаг Монгол” төсөл нь  өндөр хүндлэл хүлээж байсныг нь энд дурьдах хэрэгтэй. Тус төслийн гол зорилго нь Халимаг, Өвөр Монгол, Тува, Буриад, Монгол үндэстнүүдийн соёлыг нэгтгэхэд чиглэгдсэн билээ. Ард түмнүүдийг нэгтгэх санаа 2011 оны зун С.Жавхланд анх төрсөн байна. 2013 оны гуравдугаар сард уг санаагаа ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ. Анхныхаа үйл ажиллагааг өөрийнхөө эх нутаг Монголдоо зохион байгуулснаар барахгүй, хаалтынхаа ажиллагааг ч бас Монголдоо зохион байгуулсан юм.

Халимаг улс уг төслийн үйл ажиллагааны хоёр дахь бүгд найрамдах улс нь болсон юм. Энэ санааг С.Жавхлан өөрөө гаргасан аж. Харин соёл урлагийн гурав дахь арга хэмжээг Буриадын ард түмэн зохион байгуулсан билээ.

“Хамаг Монгол” төсөлд Монголоос Самандын Жавхлан, Буриадаас Чингис Раднаев, Тувагаас  Сайдаш Монгуш, Өвөр Монголоос Машбатын Баясгалан болон Халимагаас Дмитрий Шараев нар оролцсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.