Арьс ширээ ч ашиглаж чадахгүй АРЧААГҮЙ юм аа, бид...

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Нэг тонн үхрийн шир боловсруулахад 200 – 250 кг савхи гардаг. Үлдсэн 750 – 800 кг нь хатуу хог болж хаягддаг. Энэхүү их хэмжээний хог хаягдлаар эдийн засгийн өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаачид үзжээ.

Хаягдал түүхий эдээр эмийн гаднах капсул, мэс заслын утас, хүнсний желатин зэрэг бүтээгдэхүүн, гутал хийхэд ашигладаг кош картон гэх уян зөөлөн материал гаргаж авах боломжтой. Малын гаралтай түүхий эд учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

Социализмын үед арьс ширний үйлдвэрүүдийн дэргэд хатуу хаягдал боловсруулдаг байсан. Түүхий эдийг хаягдалгүйгээр хагас болон эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр боловсруулдаг үйлдвэрүүд хөгжиж байв. Одоо харин улсын хэмжээнд хатуу хаягдлыг боловсруулж халиман цавуу хийдэг “ганцхан” үйлдвэр бий. Арьс ширний өөхөн давхаргыг авахыг халимлах гэдэг.

Хэдхэн жилийн өмнө адууны шир 50-60 мянган төгрөгийн үнэд хүрдэг байсан бол одоо эмээлт захад 1000 төгрөгийн үнэ хүрвэл их юм. Адууны угаагдсан дэл, сүүл, боловсруулсан ширийг л БНХАУ руу гаргана гэсэн ЗГ-ын тогтоолоос үүдэлтэйгээр 2016 оноос хойш ийнхүү хаягдах болжээ. Хэрвээ ийм шийдвэр гаргасан юм бол энэ төр засаг яагаад арьс шир боловсруулах, хаягдалгүй бүрэн ашиглах технологио хөгжүүлэхгүй байгаа юм бэ. Яагаад дэлхийн шилдэг технологиудыг оруулж ирэх, лабортари байгуулахад, үйлдвэр байгуулахад хөрөнгө мөнгө зарахгүй байгаа юм бэ?

Арьс шир боловсруулах технологи нь арьсны хатуу зөөлнөөс хамаарч элдэж зүлгэх байдлаар илүү зөөлрүүлнэ, ингэж боловсруулах үйл явц нь дунджаар 14 хоногийн турш үргэлжилдэг, урт хугацааны хөдөлмөр шаарддаг ажээ.

ШУТИС-ийн харъяа “Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн”-гийн судлаачдын яриагаар бол үслэг эдлэл боловсруулах нэг цехэд хамгийн багадаа 7 төрлийн 10 гаруй төхөөрөмж хэрэгтэй бөгөөд үнийн хувьд хамгийн хямд нь 20 сая төгрөг болдог гэнэ. 1.4 тэрбум төгрөгөөр нийт 70 үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломжтой ба таван сум тутмын нэгд нь цех ажиллуулах боломж бүрдэх ажээ.

Арьс ширээр хийдэг ямар их бүтээгдэхүүн байдаг билээ, наад зах нь бидний өмсдөг гутал, гангарах дуртай савхин хүрэм, хавар намрын бээлий, машины суудлын бүрээс, илгэн материалууд .... гээд маш их.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.