Сүүлэн хүү /Монгол ардын үлгэр/

Twitter Print
2019 оны 05-р сар 13-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт эмгэн өвгөн 2 амьдран сууж байжээ. Эмгэн нэг өдөр ямаагаа хариулж яваад тургиж орхижээ. Гэтэл нэг ямааны сvvлийг тас тургичихсан байв гэнэ. Эмгэн vvнийгээ өвгөндөө хэлэлгvй нуугаад сvvлээ гэрийнхээ цавагт хийгээд орхижээ. Тvvнээс хойш олон хоног өнгөрчээ. Нэг өдөр эмгэн сvvгээ юvлээд тогоогоо хусах зуураа "Иш чааваас, хусам идэх хvvтэй болоосой" гэж хэлсэнд "Би яагаав" хээд сvvл шиг бяцхан хvv ороод иржээ. Эмгэн тэр хvvд хусмаа өгөөд "хvvтэй боллоо" гэж их баярлан орой өвгөнөө ирэхээр баяр хөөр болж хэрхэн хvvтэй болсон тухайгаа ярьж өгчээ. Өвгөн бас баярлан хvvгээ vнсжээ. Ингээд хvvдээ Сvvлэн хvv гэж нэр өгөөд гурвуулаа амьдран суудаг болов. Сvvлэн хvv том болж, малаа хариулж чаддаг болов.

Хvv нэг орой малаа хотлуулж байтал 2 танихгvй хvн хvрч ирээд Сvvлэн хvvг "Гурвуулаа энэ шөнө хааныхаас юм хулгай хийе" гэхэд хvv зөвшөөрөн малаа хотлуулчихад хамт явжээ. Шөнө орой болж амьтан хvн унтаад нам гvм болохоор 2 хулгайч Сvvлэн хvvг "Чи яваад хааны vхэр дотроос хvрэн шарыг нь бариад ир" гэв. Хvv "За" гээд явжээ. Хааны vхэрт ороод "Том шарыг нь авах уу, жижиг хvрэн шарыг нь авах уу?" гээд хашгирч орхисон чинь хааныхан "Yхэрт хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу" болж гэнэ. Энэ vеэр Сvvлэн хvv нэг vрхийн чихэнд ороод нуугдав. Чимээ анир намдахаар Сvvлэн хvv том хvрэн шарыг нь хөтлөөд явжээ. Шараа алах гэтэл тэр гуравт сvх байсангvй. Сvvлэн хvvг яваад "Чи сvх олж ир" гэжээ. Сvvлэн хvv явж хааны тvлээнд ороод "Том сvхийг нь авах уу, жижиг сvхийг нь авах уу?" гээд хашгирсан чинь хааныхан "Тvлээнд хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу" болжээ. Энэ дарвианаар Сvvлэн хvv холтсон дотор ороод нуугджээ. Чимээ анир намдахаар нь том сvхийг нь аваад явжээ. Гурвуулаа шараа алаад хуваах болов. "За Сvvлэн хvv чи юуг нь авах вэ?" гэж нөгөө хоёр нь асуухаар Сvvлэн хvv "Би гvзээ, сvvл хоёрыг нь авъя" гэж хэлээд тvvнийгээ аваад яваад өгчээ.

Сvvлэн хvv тэр хоёр хулгайчийн буцах замыг отож очоод гvзээгээ vлээж хийлчихээд, сvvлнийхээ хялгасаар амыг нь уячихаад "Чи хэнтэй цуг хулгай хийв, хурдан хэл, хэлэхгvй юу чи, аа тийм vv. Яaсан задарсан тархи вэ?" гэж худал дvрэмдэн ясан сvvлээр нь vлээсэн гvзээгээ пад пад ороолгож байжээ. Тvvнийг 2 хулгайч сонсоод "За, Сvvлэн хvv хааныханд баригдчихаж, аягvй бол бид хоёрыг барьж магадгvй" гэж айгаад тэр хоёр хамаг авсан махаа хаа гуяар нь ийш тийш хаяж цацаад сэм яваад өгчээ. Тэр хоёрыг явсан хойгуур Сvvлэн хvv бvх махыг нь цуглуулж аваад бvхэл vхрийн махтай гэртээ харьжээ.

Сvрхий Сvvлэн хvvгийн чимээгээр хаан нэг өдөр тvvнийг vзэхээр гэрт нь иржээ. Сvvлэн хvv хааны тосож морийг нь авч уянгаа мориных нь хамрыг сэт татжээ. Yvдээ өргөж оруулангаа малгайных нь отго жинсийг авч, олбог дэвсэж өгөнгөө гутлынх нь улыг ханзлаад авчихжээ. Хаан тэднийд цай хоол ууж идээд явах болж, тэгэхээр нь хvv

"Та хаан хvн байтлаа юунд улгvй гутал, отгогvй малгай, сэтэрхий хамартай морь эдлэж явдаг юм бэ?" гэж асуухаар нь хаан Сvvлэн хvvд чадагдсандаа шаралхаж,

"Сvvлэн хvv чи тийм айхавтар юм бол миний хатнын эрдэнийн алтан бөгжийг өнөө шөнө аваад орхи" гэжээ. Сvvлэн хvv "За тэгье" гэжээ.

Хаан гэр рvvгээ яваад өгч, харуй бvрий болохын vеэр Сvvлэн хvv хааныд очоод тоононых нь цамхагт нуугдаад хараад байж. Орой болж хатан унтахдаа эрдэнийн алтан бөгжөө амандаа vмхээд унтлаа. Өмнvvр нь хаан өөрөө хэвтлээ. Хоймортоо хоёр лам, баруун талдаа хоёр сайн зарцаа, хатныхаа хөлд аягачин, шивэгчин хоёроо унтуулаад хоёр хатавчаа зэс гуулин хошуутай хоёр шулмаараа сахиулаад гадаа vvдэндээ Хасар Басар хоёр нохойгоо уяж тvvний цаахан талд нь хайрдаг, хаздаг хоёр буураа уяад эд бvгдийг сонор соргог байхыг чандлан захиад орхижээ.

Сvvлэн хvv эд бvгдийг мэдсэнийхээ дараа шөнө дундын эхэнд шvлэг нойрны vеэр хааны хоттой хонинд орж нэг хээлтэй эм хонь алж аваад хоёр хормой хужир хормойлоод хааны өргөөний vvдэнд очив. Хайрдаг хаздаг хоёр бууранд нь хоёр хормой хужир шорвогоо тавьж өгчээ. Хасар басар хоёр нохойд нь хониныхоо махыг цээж бөгсөөр нь хувааж өгөөд өргөөнд нь оржээ. Зэс гуулин хошуутай шулманд нь уушиг зvрхийг нь нэг нэгээр нь өгсөнд vг дуугvй аваад дув дуугvй байж гэнээ. Хоёр зарцых нь өвөрт алсан хониныхоо чацга баасыг нь хийж аягачин шивэгчин хоёрых нь өвөрт дутуу улаан хургыг нь өвөртлvvлжээ. Хоёр ламын толгойг сэмжээр нь ороогоод хааны өөрийнх нь өвөрт хоёр бөөрийг нь хийчихжээ. Хамгийн сvлд хатны аманд цөсий нь хийнгээ хагалчихжээ. Хатанд цөс амтагдахын хамт "Аах тvй, паах пөөх" гээд л огилтондоо эрдэнийн алтан бөгжөө гаргачихаар нь Сvvлэн хvv бөгжийг нь аваад гэр дээр нь гараад тоононых нь цамхагт нуугдан суув. Хатан

"Хаан гуай, хаан гуай! Сvvлэн хvv алтан бөгж аваад явчихлаа" гэв. Хаан сэрээд босох гэтэл хоёр тал руу нь хvйтэн юм унахаар нь vзсэн чинь хоёр бөөр нь байв гэнэ.

Хаан "Миний хоёр бөөр сугарчихаж, би босож болохгvй байна" гэв.

Хатан 2 ламыг сэрээсэнд хоёр лам

"Байзаарай байзаарай. Банзал цамц толгойд орооцолдчихоод босож болохгvй байна" гэжээ.

Хатан хоёр зарцаа "Босоорой" гэсэн чинь "Хөөе чи юy, би юy, би биш, чи чацга алдчихаж. Би биш, чи чацга алдчихаж" гэж хэрэлдээд байжээ. Хатан "Алтан бөгж яадаг билээ. Аягачин шивэгчин 2 бушуулаарай" гэсэн чинь "Чиний хvv юу, миний хvv юу?" гэж маргасаар хурдан хөдлөж өгсөнгvй. Хатан "Зэс гуулин хошуутай 2 шулмаа, хурдан бушуу яваад алтан бөгж олоод ир" гэсэн чинь

"Чи зvрх идсэн, би уушги идсэн. Чи яв!" "Yгvй чи яв" гэж хэрэлдсээр хөдөлсөнгvй. Хатан ихэд тэвдэн "Алтан бөгж... Хасар Басар хоёр нохой туу туу" гэхэд

"Би цээж идсэн, чи бөгс идсэнээрээ яв" "Yгvй цээж их махтай байдаг. Чи яв"

"Сvvлтэй ууц идсэнээрээ чи яв" гэж хар хур хэрэлдсээр явж өгсөнгvй. Хатан "Хайрдаг хаздаг хоёр буур минь яваарай. Сvvлэн хvv бөгж аваад явчихлаа" гэхэд

"Чи гадаад хормойгоор хужир идсэнээрээ яв. Би дотоод хормойгоор шoроо идсэн юм чинь яаж явдаг юм". "Yгvй чи яв" гэлцээд аль нь ч явсангvй. Хатан хий бухимдан аль ч vгvй ангайж хоцрох энэ завшаанаар Сvvлэн хvv гэртээ харьж ид шидтэй эрдэнийн алтан бөгжийг аав ээж хоёртоо аваачиж өгөөд амар сайхан жаргажээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.12.7) 2019-05-13 23:07
      • 0
      • 1

      Хүүхэд битгий хэл том хүн ойлгохгүй шахуу юм пизда

      Хариулах

    • Зочин

      (112.72.2.6) 2019-05-13 14:30
      • 0
      • 0

      mash huurhun ulger baina bayarlalaa barag martsan baij

      Хариулах

    • Зочин

      (202.9.45.15) 2019-02-25 11:22
      • 0
      • 0

      Ихэнх үгийг нь хүүхдүүд ойлгохгүймаа тайлбарлаж өгөх гсээр бтал 30минут боллоо

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.101) 2019-01-08 20:34
      • 0
      • 0

      Ene ulgeriig mash ih sonsoj bga manai 2 ohin ih ch durtai ymnii sain taliig olj hardag nud hamgiin uzesgelentei sain zuil yridag am hamgiin goy

      Хариулах

    • аяёхи рбйа

      (103.26.195.74) 2018-12-11 17:04
      • 0
      • 0

      ёииёиёи

      Хариулах

    • Нямаа

      (64.119.24.138) 2018-11-11 19:09
      • 0
      • 2

      Энэ хүмүүсийн сэтгэгдэл их өрөвдөлтэй юм бичиж юун зохиолч энэ бол ардын үлгэр одоо болтол энэ үлгэр мэдэхгүй хаана юу хийж явсан юм. Бас их сөрөг сэтгэгдэлтэй болж муу муухайг л товойлгож хардаг. Үлгэрээс хүүхдэд хэрэгтэйг онцолж зөвлөх гэж аав ээж нь уншиж өгч байгаа бус уу.

      Хариулах

    • FaZe_Tfue

      (103.229.120.30) 2018-10-01 19:58
      • 0
      • 0

      Энэ яасан юүм бэ???

      Хариулах

    • noyn uvgun

      (122.201.17.226) 2018-09-26 11:53
      • 0
      • 0

      hunii zovlongoor jargal hiij bn a u ta nar bi baaj chdku bn

      Хариулах

    • зочин

      (103.14.38.130) 2018-05-17 12:50
      • 0
      • 1

      бага хүүхдэд хулгай хийж,хүн хульхидаж баян амьдарч болно гэсэн муухай ойлголт өгөхөөр үлгэр байна.уг нь балчир хүүхэд шууд утгаар ойлгоно шүүдээ. давхар санаа бол ,,,,,

      Хариулах

    • нэргүй

      (103.26.195.14) 2018-05-10 22:29
      • 1
      • 4

      та их сонин юумаа хаха

      Хариулах

    • Зүчи

      (27.123.212.134) 2018-05-06 18:53
      • 0
      • 2

      хулгай хийж байхыг уриалж байгаа үлгэр юм шиг байна.Бас хамсаатнуудаа мурьж,хулхидаж байх шив дээ.

      Хариулах

    • хүү

      (202.179.27.243) 2018-04-24 11:20
      • 0
      • 2

      уншчихаад унтчихсан байна

      Хариулах

    • ААВ

      (64.119.27.145) 2018-04-10 23:03
      • 0
      • 3

      Их гоё үлгэр байна манай охин ч унтаад өглөө дөө

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.104) 2018-03-28 14:28
      • 0
      • 2

      Үлгэрнүүдийхээ зохиолчыг нь бичиж байвал зүгээр байна

      Хариулах

    • Tuvshu

      (66.181.161.6) 2018-03-06 14:04
      • 0
      • 8

      Dajgui shuu nz ohin maani untaad ugluu

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.70) 2018-11-16 16:09
      • 0
      • 0

      Манай эхнэр бас унтчихлаа. Писиддэг цаг.

      Хариулах

    • Тэргэл

      (64.119.17.157) 2018-02-26 21:56
      • 0
      • 5

      Маш их таалагдсан дүү унатаад өглөө

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.82) 2017-12-04 22:08
      • 2
      • 2

      Гоё үлгэр

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.124) 2017-09-11 22:45
      • 2
      • 1

      онгироо бацаан авилга хээл хахууль гэж явсаар амар сайхандаа жаргачихвуу даа.

      Хариулах

    • zochin

      (93.7.129.150) 2015-07-28 04:01
      • 3
      • 1

      Goe ulger mortloo alj hyadah ni yaasanch ih yum be dee.huuhduud unshhad tohiromjgui yum bn

      Хариулах