Ядам хуруугаар сэржим өргөдөгийн учир

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Архитай холбоотой нэг заншил нь сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар 2, 3 удаа өргөнө. 3 удаа өргөдгийн учир нь:

-Хөх тэнгэр амгалан байг

-Хөрст дэлхий амгалан байг

-Хүн амьтан амгалан байг гэсэн утгатай. 

Ядам хуруугаар өргөдөг ямар учиртай юм гэхлээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр юм. Яагаад ядам гэж нэрлэдэг юм гэвэл:

"Монголын нөлөө бүхий том ноёдыг манжийн хаан урьжээ. Урихдаа Чингисийн удмын дээд ноёдыг устгая гэсэн далд санаатай байсан юмсанж. Том хүлээн авалт хийж бүгдэд нь эрдэнийн хаш хундагатай архи барьжээ. Тэр нь бүгд хортой байж. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ:

Дээдсийг дагаж ирснийх юу билээ, би нэг хүртчихье гээд хундгаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөтөл хуруу нь хувхай цайж мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ингэж Монголын ноёдыг аварсан Ядам түшмэлийн нэрээр нэрлэсэн юм" гэдэг домог яриа байдаг.

Ардын домгоос...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.40.99.34) 2018-09-21 11:44
      • 0
      • 0

      С. Дулам гуайн ном нь ингээд бичцэн байсан

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.5) 2016-07-28 08:38
      • 0
      • 0

      Hahaha gej ner oortoo ogson malaa chi domog unshij bgaagaa medej bna uu umhii hujaagiin erliiz shees bna l daa kkkkkk

      Хариулах

    • hahaha

      (202.126.91.95) 2015-07-25 10:30
      • 0
      • 0

      уухад шууд үхэхээргүй гэсэн хирнээ, хуруу дүрэнгүүт л хуруу нь шууд мах нь тасраад унадаг айн. Монголчууд нээрэ юмыг худлаа Домог гэж үнэннээс нууц тэнэгтэж мухар юманд итгэсээр өдийг хүрээд хаана хүрсэн гэж.

      Хариулах

    • yadam khuruu

      (70.174.162.26) 2015-07-25 10:12
      • 0
      • 0

      bi khamgiin tsever khuruu

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.235) 2015-07-25 09:15
      • 0
      • 0

      ХОртой архи доош урсаад мөнгөн бөгжин дээгүүр гарахдаа өнгийг нь хувиргадаг л гэдэг шиг санагдах

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.102) 2015-07-26 12:40
      • 0
      • 0

      Yag unen tegj sonson baisan

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.102) 2015-07-26 12:40
      • 0
      • 0

      Yag unen tegj sonson baisan

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.41) 2015-07-25 08:02
      • 0
      • 0

      Арай өөр байдаг байхаа. Хор арсийг нь шувт татаж байгаа бол их хүчтэй хор байж таараа. Ядам хуруундаа мөнгөн бөгж зүүдэг, сэржим өргөхдөө эрхий хуруу нясөлж байгаа мэт үйлдэл хийдэг хуруу дээшээ гозойход эрхий хуруу мөнгөн бөгжинд хүрж хортой хоргүйг мэдджг байсан. Ядам түшмэл хуруундаа мөнгөн бөгжтэй байсан учир хорыг мэдэж авагсан гэдэг.

      Хариулах

    • Зочин

      (79.140.223.18) 2015-07-25 09:06
      • 0
      • 0

      Яг зөв би бас тэгж дуулсан юм байна

      Хариулах