Дэлхийд хамгийн том цэцэг дэлгэрлээ

Twitter Print
2015 оны 07-р сар 24-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Япон улсын нийслэл Токио хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн урт настай, хамгийн том цэцэг ургадаг байна. Аварга том цагаан сараана цэцэг 5 жилийн дараа дэлбээгээ нээжээ.

Ховор төрлийн аварга хэмжээтэй цагаан сараана цэцэг дэлгэрэх нь тун хэцүү гэдгийг ургамал судлаачид хэлдэг. Тиймдээ ч Токиогийн цэцэрлэгт хүрээлэнд ургадаг аварга цэцэг 5 жилийн дараа анх удаагаа дэлгэрсэн нь ховор үзэгдэл юм. 2 метр өндөр аварга цэцгийн дэлбээ ердөө 1 юм уу 2 өдөр л дэлгэрдэг байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнг зорьсон олон зуун жуулчдын өмнө үүд хаалгаа нээжээ.

Энэ цэцгийг ихэвчлэн үхсэн цэцэг хэмээн нэрлэдэг байна. Үнэр нь яг л муудсан мах шиг үнэртдэг учраас шавж, ялааг өөртөө татдаг ажээ. Гарал нь Индонезийн Суматрагийн халуун орны ойгоос үүсэлтэй.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.