Есөн компани мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх авчээ

Twitter Print
2015 оны 07-р сар 24-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар энэ сарын 08-нд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан.

Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрынхан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт зэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Гадаадын улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн авах хүсэлтэй бол МХЕГ-тай хамтран аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн үнэлгээ хийж шийдвэрээ гаргадаг. Тавдугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөг хөгжүүлэх яамны төлөөлөл ирж үнэлгээ хийсэн юм.

Манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217,96 тонн, БНХАУ-д 779,8 тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар манай улсын нэр бүхий 9 аж ахуйн нэгж мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхээ аваад байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.