Седлецийн хүний ясан гоёлт сүм

Twitter Print
2020 оны 10-р сар 02-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Седлец бол Чехийн Кутна Гора хотын захад оршдог. Сүмийн гэгээнтнүүдийн үе үеийн оршуулгын газар мэт жижиг Готик сүмийн гэрлэн бүрхүүлийн гаж сонин гавал яснаас өнгө өнгийн гэрэл асч байдаг юм.

Зөвхөн гэрлэн бүрхүүлд 1000 талийгаачын гавал яс орсон хэмээнэ. Сүмийг нилэнхүйд нь чимэглэгч "Чимэглэл яс" нийт 40000 гаруйгаар бичигддэг. Үүний тухай сайтар сонирхон үзвээс 1278 онд Чехийн хаан Отакар хоёрдугаар Гэнри аян дайнаас эргэж ирэхдээ Голгофийн ариун газраас авсан шороог хамба ламд өгч бүх хүмүүний амгалан нойрсох газар хэмээн тунхагласан нь энэхүү Седлёцийн сүмийн шав, оршуулгын газар болсон домогтой.

Тун удалгүй Төв Европоор тархаж, зөвхөн энэ оршуулгын газар оршуулахыг хүссэн хүсэлтэн 14 р зууны загалмайтны дайн, тахалд нэрвэгдэн үхэгсэд хүртэл байв.15 р зуунд сүм яснуудыг зөвхөн хонгилд хадгалж байсан ба 1511 оноос яс овоолоостой хэлбэрээр 18 р зууны эх, 1870 он хүртэл тэр байрандаа байрлаж байсан хэмээдэг. Сүмийн хана нуран, цаашид илүү орчин үеийн хандлагаар өөрчлөхөөр баян чинээлэг Герман язгууртнууд авсан.

Taschenlampenfotos

Седлецийн хүний ясан сүм Парисын Катакомбоос тэс өөр ялгаатай юм. 1870 онд Шварценберг гүн сүмийн овоолсон ясыг өөрчлөн сүмийн дөрвөн булангуудад асар том боргоцой хэлбэрийн лааны суурь байгуулж ясаар цэцэг мэт эрхилэн гэрэл гаргасан ба, тахилгын ширээ, ханын чимэг бүгдийг урлан бүтээсэн байна.

Шварненберг гүнгийн нөмрөг эдлэл хадгалагдан байдаг. 1870 онд Шварценберг гүнгийн захиалгаар үрласан мастер Франтишек Ринт өөрийн гарын үсгээ ясаар урлан үлдээсэн нь байна.

Орчуулсан Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.