Хонконгийн иргэдэд Англид оршин суух иргэншлийн үнэмлэх олгохоо зарлав

Twitter Print
2020 оны 05-р сар 31-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Хятадын засгийн газраас боловсруулсан Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих магадлал тун бага болов.

Хятадын удирдагч Си ЗинПин, Хонконгийн батлан хамгаалах сайд Чондан У шянд өгсөн тушаалын дагуу Хонконгийн цагдаа нар Хонконгийн босогчдыг хэрцгийлэн дарах оролдлого хийсний маргааш нь буюу тавдугаар сарын 28 нд Английн гадаад хэргийн сайдын нарийн бичиг Доминик Лааб Хонконгийн иргэдэд Англид оршин суух иргэншлийн үнэмлэх олгох тухай зарлав.

Англи улсын мэдэлд зуун жил хөгжлөө олсон, тусгаар тогтносон улсын статустай Хонконгчууд хэзээч их газрын Хятадын бодлого шийдвэр, хуулийн дор аж төрөхгүй гэдгээ мэдэгдэж бослого хөдөлгөөнийг зохион байгуулан тэмцсээр ийнхүү ялалтад тун дөхөж ирж байна. Хэрвээ Англи улс Хонконгийн 3сая 400 иргэд биш нийт 7 сая 500 хүнд Английн давхар иргэншлийн паспорт олгох нь гарцаагүй бол Тайвань ч мөн Хонконгийн иргэдэд иргэншил өгөхөө амлаж байсан. Хонконгчууд өөрсдийн орны эсрэг гаргаж буй Хятадын бодлогын эсрэг тэмцсэн бодит үр дүн 8 сараас эхлэн хэрэгжинэ хэмээжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.