Их-7 Оросын эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

"Их-7" - гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар энэ мягмар гарагт болох хурлаараа Украины хил дээр үүссэн нөхцөл байдал, Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хорьсон явдал болон Беларусийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

"Их-7" - гийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр "Их-7" - гийн гишүүн орнуудын удирдагчид "ардчилал болон хүний эрх, эрх чөлөөнд заналхийлсэн" улс төрийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ба үүнд ОХУ, БНХАУ болон Иран улсын асуудал, Мьянмар болон Эфиопт үүссэн нөхцөл байдал, Сирийн хямрал зэрэг багтах аж.

"Их-7"-гийн энэ удаагийн чуулга уулзалтанд Австрали, Энэтхэг, БНСУ болон Өмнөд Африк улсын сайд нар уригджээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Мьянмар дахь цэргийн дэглэмийн эсрэг, ОХУ-ын зүгээс тарааж буй худал мэдээлэл, суртал ухуулгын эсрэг нэгдсэн нэг арга хэмжээ авахыг улс орнуудад уриалах гэнэ.

Эх сурвалж: https://ria.ru/20210504

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.