Дональд Трамп дуулиан тарьсаар л...

2015 оны 07-р сар 24-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын дараагийн ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн нэг Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Доналд Трамп шуугиан дэгдээсэн хэвээр байна. Тэрээр улс төрийн бодлого болоод сонгуулийн сурталчилгаагаар иргэдийг өөртөө багагүй татаад байгаа. "АНУ-д цагаачлагч нарт гишгэх газар байхгүй" гэж дагалдагч нартаа ярьсан түүний үг Ардчилсан намаас нэр дэвшиж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны дургүйцлийг хүргээд авчээ. Хиллари хэлэхдээ, "АНУ бол олон үндэстний эх орон. Тиймээс АНУ-ыг зорин ирж буй хүмүүсийг найрсгаар хүлээн авах нь бидний үүрэг билээ. Иймд сөрөг хүчин болох Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа тэрбумтан Дональд Трамп нэрээ татаж, бизнесээ л хийсэн нь дээр" гэсэн байна.

Дональд Трамп нэгэн хэрэгт саяхан бас холбогдоод авав. Тэрээр хүндэт сенат болох намынхаа Жон МакКэйний талаар төдийлөн сайнгүй яриаг олон түмэнд хүргэжээ. Америкийн ардын баатар буюу “Дайны баатар” гэж нэрлэгддэг Аризона мужын сенатор Жон МакКэйнийг тэрээр, “Тэр баатар биш, зөвхөн дайны үед баригдан олзлогдсон учраас хүмүүс түүнийг “Дайны баатар” гэж дууддаг” гэсэн аж. Мөн "Би хувьдаа дайнд олзлогдсон бус, харин ч асуудалгүй гарсан сэргэлэн хүмүүсийг илүүд үздэг” гэж хэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн шуугиан болоод байгаа юм. МакКэйний дотны анд Өмнөд Каролина мужын захирагч Линдси Грэм хариуд нь Трампыг "Дэлхийн хамгийн мулгуй амьтан" гэж нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.

Үүний хариуг Дональд Трамп барьжээ. Өөрийнхөө сурталчилгааны үеэр Линдси Грэмийн хувийн утасны дугаарыг нь тэр олонд дэлгэсэн байна. Индэр дээр үг хэлэх үедээ түүний утсыг чанга дуугаар хэлэн Грэмийг ёжлосон аж.

Үүний дараа Грэм рүү олон мянган хүн, хэвлэл мэдээллийнхнээс залгасан ч тоотой хэдэн сонины ажилчид холбогдож чадсан байна. Тэдний нэг болох сэтгүүлч түүнд, “Трампын гаргасан энэ явдлыг төдийлөн ойшоож, гайхаагүй” гэдгээ хэлжээ.

Трамп ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлснээс хойш таван долоо хоног өнгөрч байна. Нэр дэвшиж буй Бүгд Найрамдах намынхныхаа дунд өөрийгөө сурталчилан энд тэнд шуугиан дэгдээж, олны анхаарлыг татах гэсэн түүний оролдлогууд энэ мэтчилэн гарсаар.

Америкийн "Washington Post" болон "АВС" телевизийн явуулсан олон нийтийн санал асуулгаар Дональд Трамп Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээсээ тэргүүлж байна гэж гарчээ.  Харин Ардчилсан намаас нэр дэвшигчдээс Хиллари Клинтон тэргүүлж байгаа аж. Уг санал асуулгаас дүгнэхэд Бүгд найрамдах намын гишүүн болон дэмжигчдийн 24 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа  бол, түүний араас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Висконсин мужийн захирагч Скотт Уокер 13 хувийн дэмжлэгтэйгээр удаалж байгаа төлөв байна.

Эх сурвалж: yahoonews

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.