
СТРЕСС ТАЙЛАХ ЭНГИЙН АРГУУД
1. Толгойдоо орсон бүхнийг бич
Сэтгэл зүйч, зохиолч Жон Даффи “Стрессээ тайлахын тулд би цаасан дээр юм бичдэг. Толгойд орсон бодол, хүмүүсийн харилцаа, бичих нийтлэлийнхээ санаа гээд л бүх юмыг бичээд л байдаг. Ингэж ажиллахад элдэв асуудлаас хөндийрч, толгой цэвэршин, стресс арилан, юмыг өөрөөр харж чаддаг болдог” гэж зөвлөж байна.
2. Бүх булчингаа чангал
Америкийн сэтгэл зүйч Кевин Чэпмен стресстэй тэмцэхдээ алс тэртээ 1920 онд гарсан нэгэн аргыг ашигладаг. Их амархан арга. Маш их хүч гаргасны дараа бие сулардаг. Өөрөөр хэлбэл эхлээд 10 секунд бүх булчингаа чангал. Дараа нь биеэ суллаж, 20 секундын турш булчин хэрхэн суларч байгааг мэдрэх хэрэгтэй.
3. Илүү дутуу юм бүү бод
Сэтгэл зүйн мэргэжилтэн Мартин Селигман ингэж зөвлөж байна. “Алгаа ташаад “Боль, би энэ талаар одоо бодохгүй” гэж өөртөө хэл. Бугуйндаа резин зүүгээд юм бодогдоод эхлэнгүүт өөрийгөө харваж болно. Эсвэл өөрийгөө чимх. Иймэрхүү зүйл хийх нь илүү дутуу бодол санааг зогсоож, асуудлыг хойшлуулж чаддаг болгодог. Ер нь анхаарлаа өөр юм хийн сарниулж, бодлоо цэгцэл”
4. Гүнзий амьсгал авах
Стресс тайлж, уушигны бодисын солилцоог сайжруулна, булчин чангална
6.Алх
Алхах нь стресс тайлах хамгийн шилдэг арга хэмээн үздэг.
7. Хор аюулгүй, ургамлын найрлагатай стресс ядаргааны эсрэг эм хэрэглээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.