Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын эхний 30 километрыг хүлээж авчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замыг Улсын комисс өнгөрсөн пүрэв гарагт ашиглалтад хүлээн авчээ.

Барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальт бетонон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.