Элэг, цөсний хүүдийн зөөлөн цэвэрлэгээг хэрхэн зөв хийх аргачилсан зөвлөмж

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Эрүүл амьдрахуйд эгнэгт зоригч найзуудынхаа хүсэлтээр элэг, цөсний хүүдийн зөөлөн цэвэрлэгээг хэрхэн зөв хийх аргачилсан зөвлөмжөө хүргэж байна.

Энэхүү цэвэрлэгээг элэгний сувгуудын бохирдолтой,цөсний том,жижиг чулуу, цөсний хүүдийн элсэнцэр, тунадас, ургацагтай, архаг өтгөн хаталттай, хоол шингээлт муу, гэдэс дүүрдэг,ходоодны үрэвсэл,шархтай, нарийн бүдүүн гэдэсний өвчлөлтэй,нойр булчирхайн үрэвсэлтэй, хоолны дуршил муу, жингийн хэт илүүдэл эсвэл хэт алдагдалтай гээд хэн бүхэн санаа зовох зүйлгүй тааваар хийж болно.

Элэг, цөсний хүүдийн бохирдолгүй хүмүүн өнөө цагт нэгээхэн ч үгүй болов уу?!

Дэлхийн олон улс орнуудад эрт дээр үеэс эдүгээ хүртэл энэхүү эрсдэл үгүй энгийн зөөлөн аргаар элэг, цөсний хүүдийг амжилттай цэвэрлэсээр иржээ.

Андреа Морицийн элэг, цөсний хүүдийн гүн цэвэрлэгээний тухай номд ч бас зөөлөн цэвэрлэгээний тухай өгүүлсэн байдаг.

1. Био нимбэгний шүүстэй цэвэрлэгээ

Өглөө бүр өлөн элгэн дээрээ 200 гр буцалсан халуун бүлээн усанд нэг тал нимбэгний шүүс шахаж сайтар хутгаад аажуухан бага багаар балгаж ууна.Өдөр бүр тасралтгүй 6 сараас нэг жил орчим хугацаанд ууж хэрэглэх

2. Био Kamillentee/ настой ромашки цайтай цэвэрлэгээ

300 гр буцалсан халуун усанд ууттай камиллен цайг 5-8 минут орчим дүрж идээшүүлэн бага багаар балган тайван ууна. Өдөрт 2-3 удаа 6 сараас дээш хугацаанд тасралтгүй ууж хэрэглэх

Жич: Жижиг уутгүй сул савалсан шүүж уудаг камиллен цай бас байдаг. Зааврын дагуу тунг тааруулан ууна.

3. Био алимны цуутай цэвэрлэгээ /Алимны тунадастай, тунгалаг бус цуу/

Өглөө өлөн элгэн дээрээ 200 гр буцалсан халуун бүлээн усанд нэг амны том халбага алимны цуу хийж сайтар хутган бага багаар ууна. Өдөр бүр тасралтгүй 6 сараас дээш хугацаанд ууж хэрэглэх

Жич:

* Дээрх цэвэрлэгээний аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэх үедээ эрүүл зөв хооллосоор байх нь нэн чухал.

* 7 хоногтоо 2-3 удаа лууван, хүрэн манжин, алимны шүүс бэлтгэж уух

* 7 хоногт 2-3 удаа түүхий хүрэн манжингийн ( нимбэгний шүүс эсвэл алимны цуу, оливен тосоор амталсан) салат бэлтгэн, сайтар зажлан зооглох

* Өдрийн турш 2.5-3.0 литр шингэн ууж занших

* Арз хорз, архи сархад үл хүртэх

* Цэвэрлэгээнд хэрэглэх зүйлс чанарын өндөр баталгаатай,100% био бүтээгдхүүн байх шаардлагатай

* Цэвэрлэгээг тасралтгүй чанартай хийхийн тул шаардлагатай материалуудыг ахиухан хүрэлцээтэй авч бэлтгэх нь юунаас чухал

Жич: Эрсдэл ихтэйг тооцоолон Андреас Морицын "Элэг цөсний хүүдийн эрчимтэй, богино хугацааны цэвэрлэгээний тухайд зөвлөхийг урьтал болгосонгүй.

Эрхэм хүмүн таны энэ бие тань эрүүл, эрхэм ухаан тань саруул амьдрахын энгүй арвин ерөөл тавья уу.❤️

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.