Өмнөговь-2015 бага олимп болж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 21-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

“Өмнөговь–2015” бага олимп өчигдөр нээлтээ хийжээ. Олимпод 21 багийн 450 гаруй тамирчид өрсөлдөж байна. Уг олимп Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өчигдрөөс эхлэн долдугаар сарын 24-нийг дуустал дөрвөн өдөр явагдах бөгөөд оролцогчид Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, шатар, 100 буудалт даам, дугуй, биллиард зэрэг спортын 8 төрлөөр өрсөлдөх юм байна.
 
“Өмнөговь–2015” бага олимпийг улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Өмнөговь аймагт анх удаа бага олимп зохион байгуулж байгаа юм.  

М.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.