Вэйд, Гриффин нар шилдгээр нэрлэгдлээ

Twitter Print
2013 оны 12-р сар 24-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын сагсан бөмбөгийн “Миами Хит” багийн Двэйн Вэйд болон “Лос Анжелес Клипперс” багийн Блек Гриффин нар өнгөрсөн долоо хоногийн NBA-н шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.

Дорнод бүсийн шилдэгээр нэрлэгдсэн Вэйд өнгөрсөн долоо хоногт “Миами Хит”-ийн хийсэн гурван тоглолтод дунджаар 26.3 оноо авчээ. Вэйд эдгээр тоглолтод 20-с дээш оноо авч, 56 дээш хувьтай довтолж, улмаар багаа оноо авалтаар тэргүүлсэн байна. Энэ сарын 18-нд “Индиана Пэйсэрс”-ийн эсрэг хийсэн чухал тоглолтод энэ улирлын хамгийн дээд үзүүлэлт буюу 32 оноог авч, улмаар Хит баг 97-94-өөр Пэйсэрс-ийг буулган авсан юм. Энэ улиралд дорнодын аваргын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай дээрх хоёр баг хоорондоо хоёр тоглож 1-1 гэсэн харьцаатай болоод байна. Тэдний дараагийн уулзалт ирэх жилийн гуравдугаар сард болно.

Харин Өрнөд бүсийн шилдэгээр Блек Гриффин нэрлэгдлээ. Гриффин өнгөрсөн долоо хоногт Клипперсийн дөрвөн тоглолтод 26 оноо, 11.3 самбар, 3.3 оновчтой дамжуулалт дундажлан, бүх тоглолтод багаа ялалтад хөтөлсөн. Мөн Гриффин өнгөрсөн долоо хоногт хийсэн тоглолтынхоо гурван тоглолтод нь Дабл-дабл хийсэн юм. Ялангуяа “Миннесота Тимберволвес”-ын эсрэг тоглосон тоглолтод лигийн шилдэг хүчний довтлогчдын нэг Кевин Лавтай ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, нэмэлт цагт Клипперс хожсон. Блек Гриффин энэ тоглолтод 32 оноо, арван самбар, дөрвөн удаа бөмбөг тасалж багаа хожиход хамгийн чухал нөлөө үзүүлсэн юм.

Д. Энх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.