
Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцох гэж байгаа Монголын багийг өнөөдөр 12:00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор үдэж, Бразилийн тэнгэрт мандуулах Төрийн далбааг гардуулах юм байна. Дэлхийн ур чадварын олимпод ирэх наймдугаар сарын 11-16-нд Бразилийн Сан Паула хотод зохиогдоно. Энэхүү олимпод манай улсын барилгын салбараас анх удаа хавтанцар наагч, өрөг угсрагч, барилгын цахилгаанчин төрлүүдэд өрсөлдөх юм.
Хавтанцар наагч ангилалд Дархан-Уул аймгийн 2015 оны төгсөгч Б.Мөнгөншагай, Өрөг угсрагч ангилалд Политехникийн коллежийн оюутан Ж.Энхчимэг, Барилгын цахилгаанчин ангилалд П.Галбадрах нар оролцох аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.