Хүүхдийн үсний найранд хүн бүрийг урьдаггүй

Twitter Print
2019 оны 02-р сар 01-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөдөг байжээ.

Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүнд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх найран”-д уриад байдаггүй байсан ажээ.

Харин уриагүй боловч хэргийн учирт санамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд бэлгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.

Ер нь монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна. Муу хулгайч, худалч, шуналтай, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийг тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.

Гэтэл өнөөдөр, “Хүүхдийн үсний найр”-ыг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэлгүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлж байна. Үүнийг болих хэрэгтэй.

Хүүхдийн үсний найр бол томчуудын найрын шалтаг биш. Найз нөхөд, ажлын газрынханы дунд ямарч хулгайч, луйварчин, шулалын үүр, хэрүүлч, хэл амтай хүн явж байгаа юм билээ. Юу ч бодолгүй бүхнийг урьж найралдаг найр бол “Хүүхдийн үсний найр” биш.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Turyu

      (27.123.214.120) 2017-08-06 11:15
      • 0
      • 0

      Yostoi shaatsan xunii dotoriig ungiij xardagui bolxoor xaralsan setgeliig ni tsairuulj tsagaan ideegeer dardag domiig medexgui yu

      Хариулах

    • Мэддэг нь

      (202.9.43.47) 2017-08-01 20:09
      • 0
      • 0

      Зөв зөв үнэн

      Хариулах

    • Hudlaa tarhi ugaahaa bolij uz

      (78.123.155.228) 2017-08-01 13:32
      • 0
      • 0

      Ene mongolchuudiig ah duuteigee tsuglaj suudag bayar tsengeliig ugui hiij uulzuulj uchruulahgui bh gadnii atgag sanaa l yavaad bna deer ni bol hodoo gadaa unaganii nair huuhdiin nairand urilga btugai gaduur ni yavsan hunch orj erool helj us honddog zanshiltai

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.121) 2017-03-07 20:59
      • 0
      • 0

      Энэ үнэн үг шүү.Ядаж байхад үсний найранд хамаатан,найз нөхөд гээд ирж байгаа хүмүүс аятайхан шиг ерөөлийн хэдэн үг хэлчихэж чадахгүй байж архи уух санаатай.Илүү дутуу харсан гархин нүдтэй хүмүүсч л байх юм.

      Хариулах

    • uloldoh

      (122.201.31.74) 2017-03-06 16:13
      • 0
      • 0

      yaag zuv

      Хариулах