“Бавари Мюнхен” өрсөлдөгчөө илт давуу хожлоо

Twitter Print
2015 оны 07-р сар 19-нд 20:26 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Бээжин хотын “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д Германы “Бавари Мюнхен”-Испанийн “Валенсиа” багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Дээрх хоёр баг нь 2000-2001 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ учраа таарч байв. Тухайн үед Германы аваргууд торгуулийн цохилтоор хожиж байсан юм.

Энэ удаа ч гэсэн “Бавари Мюнхен” өрсөлдөгчөө 4:1-ээр хожсон бөгөөд довтлогч Т.Мюллер хоёр гоол оруулсан. Мөн Тиагу, Левандовский нар нэг гоолыг хийсэн. Харин “Валенсиа” багийн залуу тоглогч Р.Пол нэр төрийн гоолыг хийлээ.

Бусад нөхөрсөг тоглолтуудын хувьд Францын “Лион”-Италийн “Милан” 2:1, Швейцарийн “Базель”-Германы “Байер Ливеркузен” 2:1, Францын “Монако”-Английн “КПР” 1:0, Киприйн “АПОЭЛ”-Литвийн “Атлантас” багийг 1:0-ээр хожсон бол Италийн “Удинезе”-Германы “Шальке 04” 1:1 тэнцсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.