БНСУ хамгийн их бэлэн гоймон хэрэглэдэг

2015 оны 07-р сар 19-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бэлэн гоймонгийн холбоо буюу “WINA”  15 орныг хамруулан гоймонгийн хэрэглээний судалгааг энэ оны эхэнд явуулсан. Үүний гол зорилго нь гоймонгийн хэрэглээ хамгийн өндөртэй орныг тодруулах байлаа. Гоймон үйлдвэрлэдэг болон импортлодог орнуудаас БНСУ хамгийн идэвхитэй хэрэглэгч орон болов. Тус улсын нэг хүний жилд хэрэглэх бэлэн гоймон нь 74 ширхэг бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн өндөр байгаа аж. Хоёрдугаарт Вьетнам оржээ. Нэг вьетнам хүн жилд 60 ширхэг бэлэн гоймон хэрэглэсэн  бол Индонезийн нэг хүн тутамд жилд 57 бэлэн гоймон идэж, гуравдугаарт бичигдсэн байна.

БНСУ “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээллэхдээ “2013 онд бэлэн гоймонгийн борлуулалтын дүн нэг их наяд 972.8 тэрбум вон байсан. Харин 2014 оны хувьд борлуулалтын нийт дүн нэг их наяд 435,8 тэрбум воныг давсан байна” гэсэн аж. 2013 онд тус улсын бэлэн гоймон үйлдвэрлэл  590 мянган тонн байсан бөгөөд нийт дүн нь хоёр их наяд 12.4 тэрбум вонтой тэнцжээ. Түүнчлэн, бэлэн гоймонгийн экспортын нийт дүн хоёр их наяд 10 сая тэмбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2008 оны 130 сая ам.доллартай харьцуулахад 64 хувиар өссөн үзүүлэлттэй аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.