Мароккод 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 296 хүн амиа алдаад байна

Twitter Print
2023 оны 09-р сар 09-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Мароккод орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагийн орой 11 цагийн үед нийслэл Марракеш хотоос баруун өмнөд зүгт 72 км зайд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Мароккогийн Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас багадаа 296 хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 150 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.

Амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь газар хөдлөлтийн голомтын ойр байсан аж.

Нийслэл Марракеш хотод хуучны зарим байшин барилга нурж, иргэд газар дахин хөдөлж болзошгүй хэмээн шөнийг гадаа өнгөрүүлжээ.

Эх сурвалж: aljazeera.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.