Байнга үзэмний шүүс уух 5 шалтгаан

Twitter Print
2018 оны 04-р сар 13-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Бид бага байхдаа үзэм хар чавгатай компот их уудаг байсан нь санаандгүй хэрэг биш юм гэдгийг судалгаанаас харж болно. Эдгээр хатаасан жимс бол эрүүл мэндийн болон хоол тэжээл, амин дэмийн хувьд ашигтай байсан тул эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэхийг зөвлөж, түүний дагуу цэцэрлэг сургууль болон үйлдвэрийн цайны газарт ихээхэн хэрэглэдэг байсан байна. Энэ талаар интернэт болон эрүүл мэндийн судалгаанаас ашигтай талыг харах боломжтой юм.

Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна.

1.Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.

2.Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байлаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.

3.Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.

4.Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.

5.Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх, илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.