“Аварга” хүн аваргаараа төрдөг

Twitter Print
2018 оны 07-р сар 07-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Таван Д-гийн эзэн буюу Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат нэгэн удаа ингэж хэлж билээ. “Ерөөс Монгол бөх байгаагүй бол Монголын төр оршин тогтнохгүй байсан” гэж.

Хүннү гүрэн, Эзэн богд Чингис Хаан, Батмөнх Даян Хаан, Манжийн Хаан, Богд Хаан гээд үеийн үед наадам хийж, бөхөө барилдуулж ирсэн ард түмэн нь Монгол юм. Бидний тусгаар тогтнол, үндэсний түүхэн соёлын томоохон дархлаа болж явдаг уламжлалт үндэсний спорт бол Монгол бөх яах аргагүй мөн билээ.

Анх 1921 оны наадмыг “цэргийн наадам” хэмээн ёслон тэмдэглэснээс хойш 94 жилийг ардаа орхижээ. Тэр цагаас хойш Монгол Үндэсний бөхийн түүхэнд 21 аварга, 46 арслан цолтон тодруулаад байна. Гэхдээ энэ хугацаанд Монгол Улсын Аварга хэмээх эрхэм алдрыг хүртэх ёстой байсан зарим алдартнууд хайхрамжгүй эрх мэдэлтнүүдийн буруугаас болж зохих амжилтаа үнэлүүлээгүй өнгөрсөн юм. Тухайлбал, одоогоор улсын Арслан цолтой Завхан аймгийн уугуул М.Лхагва, С.Шагж, Төв аймгийн уугуул Л.Чимид, Өвөрхангай аймгийн уугуул О.Аюур, Архангай аймгийн уугуул Б.Банзар нарт Аварга цол хүртэх үндэслэл бий аж.

Завхан аймгийн Идэр сумын харьяат М.Лхагва улсын их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн /1933 онд 10 давж түрүүлсэн. 1931 онд 9 давж үзүүрлэсэн. 1939 онд 8 давж үзүүрлэсэн/.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Л.Чимэд улсын их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн /1935 онд 10 давж түрүүлсэн. 1934 онд 9 давж үзүүрлэсэн. 1936 онд 9 давж үзүүрлэсэн/.

Завхан аймгийн Булнай (Одоогийн Тосонцэнгэл) сумын харьяат С.Шагж улсын их баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн /1930 онд 10 давж түрүүлсэн. 1928 онд 9 давж үзүүрлэсэн. 1929 онд 9 давж үзүүрлэсэн/.

Өвөрхангай аймгийн Санд сумын харьяат О.Аюур улсын их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн /1928 онд 10 давж түрүүлсэн. 1927 онд 9 давж үзүүрлэсэн/.

Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Б.Банзар улсын их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн /1929 онд 10 давж түрүүлсэн. 1930 онд 9 давж үзүүрлэсэн/.

Эдгээр таван бөх “аварга” цол авахад хангалттай үндэслэл бүхий амжилтыг үзүүлсэнийг та бүхэн харж байна. Харин одоо дархан аварга, даян аварга, улсын аварга цол хүртээд буй зарим бөхчүүдийн улсын наадамд үзүүлсэн амжилтыг танилцуулья.

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат дархан аварга Ш.Батсуурь улсын наадамд 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн  /1947, 1948 онуудад 9 даван 2 удаа түрүүлсэн.  1949, 1953, 1957 онуудад 8 давж 3 удаа үзүүрлэсэн/.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын аварга Г.Самдан улсын наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1925 онд 10 давж түрүүлсэн. 1923, 1924 онуудад  2 удаа үзүүрлэсэн/.

Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням  улсын наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн /1991 онд 9 давж түрүүлсэн. 1994 онд 9 давж үзүүрлэсэн. 1989 онд 8 давж үзүүрлэсэн/.

Булган аймгийн Сайхан сумын харьяат даян аварга С.Цэрэн улсын наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн  /1961 онд 9 давж түрүүлсэн. 1971 онд 8 давж үзүүрлэсэн/.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ж.Цэвээнравдан улсын наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн /1951 онд 10 давж түрүүлсэн.  1946 онд 9 давж үзүүрлэсэн/.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ч.Бээжин улсын наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн /1970 онд 9 давж түрүүлсэн.  1964 онд 8 давж үзүүрлэсэн/.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн /2011 онд 9 давж үзүүрлэсэн, 2013 онд 9 давж түрүүлсэн/

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат улсын наадамд 1 түрүүлсэн /2011 онд 10 давж түрүүлсэн/.

1921 оноос хойш улсын наадамд өндөр амжилт үзүүлж байсан бөхчүүдийн амжилтыг зүй ёсоор үнэлээгүй байсан учир 1994 онд Монголын үндэсний бөхийн холбоо хуралдаж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Вандан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Г.Самдан нарт Монгол Улсын Аварга цолыг нөхөж олгосон нь сайшаалтай. Харин тэдэнтэй адил болон илүү амжилт үзүүлсэн дээр дурдсан бөхчүүдийг гадуурхан өнөөг хүртэл цолыг нь өгөхөгүй байгаа нь өнөөдөр маргаан гарах үндэс болж байна.

Тухайн үед бөхчүүдэд цолыг нь нөхөн олгосноороо зөв шийдвэр болсон ч Аварга цолны болзол хангасан С.Шагж, М.Лхагва, Л.Чимэд зэрэг бөхчүүдээс зөвхөн хоёрыг нь онцолж цол олгосон нь өнөөг хүртэл бөх сонирхогчдыг гайхшруулсаар иржээ.

Ер нь Монгол бөхийн түүхэнд цол олгохдоо эрх мэдэлтнүүд дураараа буюу тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийддэг байсан нь дараах баримтуудаас харагдаж байна.  1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор ес даван түрүүлсэн С.Цэрэн начинд  “онцгой жил” хэмээн улсын аварга цолыг шууд олгосон бөгөөд С.Цэрэнг 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор найм даван үзүүрлэхэд нь мөн “онцгой жил” хэмээн үзэж даян Аварга цолыг шууд олгосон аж.

Мөн 1957 онд аварга цолтой байсан Ш.Батсуурийг найм давж үзүүлэхэд нь /ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ даян аварга, 1963 онд 6 давахад нь /мөн ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ Дархан аварга цолыг өгсөн түүхтэй. Гэхдээ тухайн үеийн нам засгийн тэргүүнүүд олон жил тогтвортой барилдсан гэж үзсэн бололтой.

Үүнээс ганда зарим жил үзүүрлэсэн бөхчүүдэд нь Арслан цол олгоод зарим жил нь олгодоггүй ойлгомжгүй зарчим үйлчилж байжээ. Үүний зэрэгцээ шөвгийн дөрөвт үлдэхэд улсын арслан цол өгсөн тохиолдлууд ч бий.  Тэдгээр бөхчүүд нь Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ж.Хайдав, Төв аймгийн Баянбараат сумын харьяат улсын арслан Л.Сосорбарам нар билээ. Ийнхүү өгүүлж буйгаараа тэдгээр цол авсан бөхчүүдийн цолыг ч, амжилтыг ч үгүйсгэсэнгүй.

Харин МҮБХ-ноос бөхчүүдийн үнэлэгдээгүй амжилтуудыг харгалзан үзэж, 1994 онд Г.Вандан, Г.Самдан нарт аварга цол, 1995 онд О.Балжиннямд улсын аварга цол, улсын наадамд гурав үзүүрлэсэн Архангай аймгийн Булган сумын харьяат улсын заан Д.Мөнх-Эрдэнэд (Д.Мөнх-Эрдэнэ улсын наадамд нийт тав үзүүрлэсэн) арслан цолыг дүйцүүлэн олгожээ. Дээрх баримтаас харахад өмнөх амжилт нь үнэлэгдэлгүй хохирсон бөхчүүдэд цолыг нь нөхөн олгоход ямар нэгэн харшлах зүйлгүй гэдэг нь харагдаж байна.

Дээрхийг өгүүлэхийн учир нь өнөөгийн улсын уарьд цолтнууд буюу арслан цолоо авч чадахгүй байгаа бөхчүүдийг эргэн сануулахыг зорилоо. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат П.Сүхбат агсан /1 удаа 8 давж үзүүрлэсэн, 2 удаа 7 давсан/, Увс аймгийн Хяргас сумын харьяат Б.Гантогтох /3 удаа 8 давж үзүүрлэсэн/, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Ц.Цэрэнпунцаг /2 удаа 8 давсан, 3 удаа 7 давсан/ зэрэг бөхчүүд 9 даваагүй учир “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн хүрээнд боломжгүй байгаа гэсэн тайлбар өгч байгаа.

Гэтэл дээр дурдсан аварга цол аваагүй бөхчүүдийн хувьд “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн болзлыг хангасан, мөн дээр нь аварга цол авч байсан бусад бөхчүүдтэй ижил /зарим тохиолдолд бүр илүү/ амжилтыг үзүүлсэн байгаа нь эдгээр бөхчүүдэд аварга цол өгөхөд буруудах, харшлах зүйлгүй мэт. Иймд бөхөд хайртай Монгол түмэн, бөхийн зүтгэлтнүүд, судлаачид, бөхчүүд, МҮБХ, төр засгийн холбогдох эрх мэдэлтнүүд, эрдэмтэд энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй билээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (176.69.122.61) 2016-10-05 15:46
      • 0
      • 0

      М лхагваа л чимид цэргийн шагж нар бол яах аргагүй улсын аварга бөхчүүд юмаа дайчин зоригтой бяртай хүчтэй жинхэнэ аваргууд юм п сүхбат б гантогтох ц цэрэнпунцаг нарт арслан өгөх хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.234) 2015-07-17 23:53
      • 0
      • 0

      Buhiin holboonyhon guriigeed bga yum daa,Zavhand Shagj avargyn hushoog bosgood barildaany amjiltyg ni hushoon deer ni siilsen bna lee,odoony avarguudaas hamaagui iluu amjilttai haragdaj bna,yamar shaltgaanaar avarga tsolyg tedgeer humuust ugdoggui yum bol

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.98) 2015-07-17 21:47
      • 0
      • 0

      1 түрүүлж 1 үзүүрлэсэн хүнд аварга өгөх нь буруу. Тэгтэл 1 түрүүлсэн хүнд аварга өгөөд байна шдээ. Өнгөрсөн юмыг өнгөрснөөр нь үлдээгээд одооноос 2 түрүүлсэнд нь л аварга өгөж байя. Эсвэл бүх арсландаа аварга өгөөд бүх иргэндээ алтан гадас, СТА цолыг нь өгөөд жигдэлчих яшиг.

      Хариулах

    • gal

      (210.218.145.167) 2015-07-17 20:07
      • 0
      • 0

      112.72.13.56 ene dugaartai nohor yu geed tenegteed bgaa yum.urd ue ee medej bhad buruu hereg uu? durakaa...

      Хариулах

    • зочин

      (103.23.51.2) 2015-07-17 19:30
      • 0
      • 0

      Энэ бол яахын аргагүй одоо яригдах цаг нь болсон сэдэв. Түүхээ харсан ч , бөхийнхөө чадал чансааг бодсон ч 2 түрүүлж байж аварга цол өгөх зөв гэж боддог. Үнэндээ 10 давааны эхний 2 даваа бол бараг бие халаалтын /цэргүүд/ үе шүү дээ. шинэ хүн түрүүлбэл арслан цол өгөөд их шөвөгт үлдсэн гээд чимэг нэмж байвал илүү шударга байх болов уу.

      Хариулах

    • bodoh l heregtei

      (112.72.13.192) 2015-07-17 19:30
      • 0
      • 1

      512 ba 1024-n buhiin yalgaa, 2 dahin ih buh barildaj bna mun tsoliig ni 2-r urjuulj olgoj bna, unguts harahad ene ni zuv met bolovch 512-s 9 davdag, 1024-s 10 davdag undsendee gantshan davaanii yalgaa bna, endees hamgiin chuhal uzuulelt boloh davaanii too 2 dahin usuugui bhad tsoliig 2-r urjuulj olgodog ni undseeree buruu gedeg ni batlagdaj bna.

      Хариулах

    • Tsoo shine 2014 oni Lexus GX460 mashinuudiig yne tohirch zarna. 1. Khar ongotei / tsagaan-shargal dotortoi. 2. Suvdan tsagaan ongotei / tsagaan-shargal dotortoi. Holbogdoh utas: 9999-7608.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.56) 2015-07-17 14:55
      • 0
      • 1

      Цаг хугацаа нь өнгөрсөн баларсан юмыг яах гэж сөхөхийн.Нэртэйгээр нь Есүхэйн Тэмүжинд Монгол Улсын Баатар,Хөдөлмөрийн баатар,Гавьяат эдийн засагч,Чингисийн одон,маршал энэ тэр гээд юу байдгийн тэр цол шагналуудаа нэхээд олгуулчаач.Утгагүй юм ярихын.

      Хариулах

    • Pu

      (202.21.106.111) 2015-07-17 14:54
      • 0
      • 0

      Энэ таван хүнд аварга цолыг нь олгоход буруудах зүйлгүй.Ерөнхийлөгч санаачилга гаргаад зарлигаа гаргах хэрэгтэй. Энэ тал дээр ямар ч маргаан алга. Монголын ард түмэн баярлана шүү.

      Хариулах

    • hi

      (103.229.123.196) 2015-07-17 12:39
      • 0
      • 0

      burenbaatar arslan 1 turuulj 1 uzuurlesen

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.5) 2015-07-17 13:46
      • 0
      • 0

      Бүрэнтөгсийг хэлээд байна уу? хахаха

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-07-17 12:43
      • 0
      • 1

      Уучлаарай Ардын хувьсгалын жилүүдэд Бүрэнбаатар гэдэг нэртэй бөх түрүүлж, үзүүрлээгүй

      Хариулах

    • Zochin

      (112.72.9.22) 2015-07-17 12:42
      • 0
      • 0

      XX зууны Улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт үлдсэн бөхчүүд (1925 – 2000 он) Он бөх тоо түрүүлсэн үзүүрлэсэн их шөвөгт их шөвөгт 1925 640 Г.Самдан у.ав Н.Жамъян у.ав гоц Л.Жаргал у.а 1926 640 Н.Жамъян у.ав Ш.Төмөрбаатар у.а гоц Б.Яндаа у.а 1927 960 О.Аюур у.а С.Шагж у.а Д.Гарамбазар у.з М.Данзансодов у.з 1928 512 Н.Жамъян у.ав О.Аюур у.а С.Шагж у.а Б.Банзар у.а 1929 1000` Б.Банзар у.а С.Шагж у.а С.Лундаажанцан у.а Г.Вандан у.ав 1930 864 С.Шагж у.а Б.Банзар у.а Л.Чимэд у.а Г.Дэндэв у.з 1931 600 М.Бэх-Очир у.а М.Лхагваа у.а гоц мөргөмой Н.Вандан у.з 1932 1000` П.Бат-Очир у.а До.Содном у.з Д.Сандуйжав у.з М.Лхагваа у.а 1933 880 М.Лхагваа у.а Д.Данзан у.а Ш.Гэлэг у.з Н.Самдан у.з 1934 1024 Х.Дэлэг у.

      Хариулах

    • Баянаа

      (103.229.120.113) 2015-07-17 12:34
      • 0
      • 1

      Уйлдаг лоозон барьдаг,сэргээш хэрэглэдэг,ам мэх хийдэг,зодог тайлдаг хар юм нь бүрдсэн аврага төрүүлдэг юм биш үү.

      Хариулах

    • баагий

      (122.254.127.81) 2015-07-17 12:32
      • 0
      • 0

      Лхагва, Чимэд, Банзар, Аюур, Шагж нар маргах зүйлгүй аварга цол авах ёстой хүмүүс байна. Бөхийн холбоо Нямдорж,Данзан тэргүүлэгчид үүнийг судалж цолыг нь нөхөн олгох хэрэгтэй юм байна. ингэж ялгаж хандаж болохгүй.....

      Хариулах

    • Савдагийн савдаг

      (202.131.228.20) 2015-07-17 12:17
      • 0
      • 0

      Ихэнх нь аваргаараа төрдөг юм. Аварга хүн л аваргын хавиргыг цөмөлдөг юм гэж Мөөеө аварга хэлж байсан. Харин нэлээд нь дарга дорго нарын үзлээр аварга болдогийг бөхийн түүх харуулж байна.Иймээс бөхийн уламжлалаа сайн барьж цол олгож байх хэрэгтэй. Түүнээс биш тухайн даргын үгээр орж болохгүй. Ингэж цол аваагүй аваргуудад цолыг нь нөхөн олгохыг Бөхийн холбооны хэдэн мангарт сануулж байна.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.56) 2015-07-17 14:59
      • 0
      • 1

      Сэтгэлийн хөөрлөөр цол өгдөг,өгүүлдгийг 2006 онд яруу тод харуулаа биздээ.Дараа нь тэр балай юмандаа тааруулж дүрэм зохиож яаж заваартав даа.Түүний харгайгаар нь 3 түрүүлсэн хүн 4 түрүүлсэн хүнтэй зүүний магнай булаалдаал явжийна. Аварга гэж хашгирсан хүмүүс энүүгээр дүүрэн байгаа биз.

      Хариулах