Амралтын өдөр хаана, юу үзэх вэ?

Twitter Print
2015 оны 07-р сар 17-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд та ямар үзвэр үзэхээ төлөвлөсөн үү. Монголын уран зургийн галерейд энэ сарын 24-ны өдрийг хүртэл "Монголын сайхан орон" Уран зургийн үзэсгэлэн 10.00-22.00 цагийн хооронд гарч байна.

УДБЭТ-т ирэх ням гаригт Л.Мөрдорж "Хөхөө Намжил" дуурийг 07-р сарын 19-ний 17.00 цагаас тоглоно.

Гол дүрүүд:

Хөхөө Намжил - Б.Батжаргал

Уянга - Ш.Наранчимэг СТА

Галдан - А.Сайнбаяр СТА

Түшмэл - Э.Амартүвшин МУГЖ

Хувилгаан - О.Хүрэлбаатар СТА

Алтайн Дагина - М.Дариймаа СТА

Дуганч - Д.Эрдэнэ-Очир

Их хатан - Б.Эрдэнэтуяа СТА

УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Удирдаач - Ц.Мөнхболд УГЗ

Найруулагч - А.Дашпэлжээ АЖ

Туслах найруулагч - Б.Цэрэндаваа

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.