Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийн станцуудыг унтрааж эхэллээ

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Монгол орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг ирэх долоодугаар сарын 15-наас унтрааж эхэллээ. Энэ үйл ажиллагаа аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн хувьд зохицуулалтын олон үйл ажиллагаа болно гэдгийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. 

Энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг юм байна.

Аналог системийг унтраах хуваарь:

- Улаанбаатар: 09.25-10.05-ны хооронд

- Төв, Өмнөговь аймаг: 07.15-07.25-ны хооронд

- Баян-Өлгий, Хөвсгөл аймаг: 09.05-10.05-ны хооронд

- Сэлэнгэ аймаг: 08.05-08.25-ны хооронд

Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс шаардагдах зүйлс:

- DVB-T2/MPEG-4: Стандартын телевиз

- DVB-T2/MPEG-4: Стандартын Сет-топ бокс Дециметрийн долгионы антен

Тоон технологид шилжих ажилд аналог антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.