Л.Жеймс “Морин цэргүүд”-ийн бүрэлдэхүүнд хоёр жил тоглоно

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн сүүлийн таван улирлын шигшээд тоглосон Л.Жеймс “Клевлэнд Кавалейрс” багтай гэрээгээ сунгалаа. Тэрээр хоёр жилийн 47 сая ам.долларын гэрээ байгуулсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн аж.

Леброн Жеймс 2003 оны алдарт драфтын эхний бүсийн нэгдүгээр сонголтоор NBA-д ирсэн бөгөөд тэр цагаас хойш 2012, 2013 онд аварга, тухайн онуудын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2009, 2010, 2012, 2013 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2005-2015 онд 11 удаа бүх оддын тоглолтын гишүүн, 2006, 2008 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, найман удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ.

Мөн “Клевлэнд Кавалейрс” багийн бүх цаг үеийн онооны лидерээс гадна “Морин цэргүүд”-ийн 16 рекордыг эзэмшдэг байна. дамжуулалт өгсөн тоглогчоор шалгарчээ. Тэрээр “Майами Хит” багт 2011, 2012, 2013, 2014 онд, “Клевлэнд Кавалейрс” багт 2015 онд шигшээд үлдэж, 2012, 2013 онд хоёр удаа аварга болсон юм.

2003 оны драфтаар ирээдүйн одод Д.Уэйд, К.Бош, К.Энтони, Д.Милич, Б.Диав зэрэг тоглогчдыг тэргүүлж байсан Л.Жеймс мөрөөдлийн багийн хамтаар “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Афин 2004”-өөс хүрэл, 2006 онд Япон улсад болсон дэлхийн аваргаас хүрэл, 2007 онд “Лас Вегас” хотод болсон Америкийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.24) 2015-07-16 23:40
      • 0
      • 0

      ene jiliin choloot agent lebron avarga boloh magadlaltai bagiig harj baigaad songoltoo hiiv. oduudtai niilj avarga boldog. mon EAST-d baival tuunii huvid mash heregtei. herev WEST-d baival playoff-d shalgarhad hetsuu baih da hoorhii lebron

      Хариулах