Оросууд амралтын өдрөө сунгасаар

Twitter Print
2013 оны 12-р сар 23-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

Оросууд ирэх жил нилээд олон хоног амрах “төлөвлөлт” хийгээд байна. ОХУ-ын Хөдөлмөрийн яамнаас «Төрөөс тогтоосон баярын өдрүүд болон ердийн амралтын өдрүүд давхацвал амралт, тэмдэглэлт баярын өдрүүдийг шилжүүлэх тухай» тогтоолын дагуу 2014 оны шинэ оны сурагчдын амралтын өдрүүд найм хоног үргэлжилж нэгдүгээр сарын 9-ны өдөр ажил цугларах болжээ. Учир нь хуучин оны сүүлийн өдөр ажлын өдөр таарч байгаагаас хагас өдөр ажиллаж нэгдүгээр сарын 4 болон 5-ны амралтын өдрүүдэд шилжүүлэн тавдугаар сарын 2-ны Баасан гарагт, 5–ныхыг зургаадугаар сарын 13-ны Баасан гарагт тус тус шилжүүлж байгаа аж.

Хоёрдугаар сарын 23-нд тохиох «Эрчүүдийн» баяр бүтэн сайнд таарсан учир хоёрдугаар сарын 24-ны амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 3-нд шилжүүлсэн бол гурван сарын 8-ны эмэгтэйчүүдийн баяр 8, 9, 10-ыг дамнан гурван өдөр үргэлжлэх юм байна. Энэ мэтийн зохицуулалт хийснээр ирэх 2014 онд төрийн тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдээр Оросууд  3-4 хоног амрах болсон байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.