“Саарал жагсаалт”-д орсон асуудлаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно

Twitter Print
2019 оны 10-р сар 23-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д багтсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг өнөөдөр дуудаж уулзжээ.

Улмаар ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тэдэнтэй уулзах үеэрээ “Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон. Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно” гэсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.