Ирэх даваа гарагт Засгийн газар хуралдана

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар ээлжит хуралдаанаа ирэх долоо хоногийн даваа гаригт хийх аж. Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ долоо хоногийн хуралдаан үндэсний их баяр наадамтай давхацсан юм.

Гэсэн ч Засгийн газрын хуралдааныг энэ долоо хоногт нөхөж хийхгүй нэгмөр ирэх долоо хоногт хийхээр болжээ.

Засгийн газар долоодугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаараа жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Тодруулбал, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох, үлдсэн 20 хувийнх нь баталгааг Хөгжлийн банк гаргах, хугацааг 30 жил болгох зэрэг шийдвэрийг гаргаж байсан аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.