Улаанбурханаар өвчилсөн 13 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Улаанбурхан өвчнөөр өвдсөн 13 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тус эмнэлэгт энэ сарын 10-15-нд нийт 699 хүн ханджээ. Үүнээс 118 хүн шинээр хэвтэж, 108 хүн эмчлүүлэн гарч, 141 хүн одоо эмчлүүлж байна. Үүнээс 36 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 20652 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1065 хүн лабораторийн шинжилгээгээр, 5967 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.