Зургаан баг хасагдах шатанд үлдээд байна

2015 оны 07-р сар 16-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Төв болон Хойд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Gold Cup” тэмцээн АНУ, Канад улсад болж байна. 2015 оны тэмцээнд Коста Рика, Мексик, Панам, Гайти, Тринидад Тобаго, АНУ, Канад, Ямайка, Гондурас, Гуатемала, Куба, Эль Салвадор зэрэг 12 орны шигшээ өрсөлдөж байгаа.

Багууд гурван хэсэгт хуваагдсан бөгөөд сүүлийн тоглолтуудад Гайти-Гондурас 1:0, Ямайка-Эль Салвадор 1:0, Куба-Гуатемала 1:0-ээр хожиж, АНУ-Панам 1:1, Канад-Коста Рика 0:0-ээр тэнцсэн аж. Мөн Мексик-Тринидад Тобаго удахгүй тоглох гэж байна.

Одоогийн байдлаар шөвгийн наймд АНУ-Куба, Гайти-Ямайка оноолт таарлаа. Мөн Панам, Коста Рика хасагдах шатанд үлдсэн. 1963 оноос зохиогдож буй “Gold Cup” тэмцээнд Мексикийн шигшээ 9 удаа түрүүлж, дээд амжилт эзэмшдэг. Харин АНУ 5, Коста Рика 3, Канад 2, Гондурас, Гуатемала, Гайти тус бүр 1 удаа түрүүлжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.