“Испанийн Гран-При” олон улсын тэмцээн боллоо

Twitter Print
2015 оны 07-р сар 15-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Испани улсын нийслэл Мадрид хотод “Испанийн Гран-При” уламжлалт олон улсын ХҮ дахь тэмцээн боллоо. Дөрвөн дэвжээн дээр явагдсан уг тэмцээнд 25 орны 386 бөх эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр өрсөлджээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд АНУ-ын баг 6 алт, тус бүр 1 мөнгө, хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж хоёрдугаар байранд испанийн баг, гуравдугаар байранд ираны баг орсон байна. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд хятадын баг мөнгө, 4 алт, 3 хүрэл авч түрүүлж удаахь байруудад АНУ, Канадын багууд орсон байна.

Тэмцээний дүнг дор толилуулж байна.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг

1. Ким Санг Гван (БНСУ)
2. Накамура Риниа (Япон)
3. Юн Жансик (БНСУ)
3. Амин Нури (Иран)

61 кг

1. Дэниел Деннис (АНУ)
2. Жозеф Молнар (Унгар)
3. Ким Чанг Су (БНСУ)
3. Мохаммад Солтанихагиги (Иран)

65 кг

1. Франк Молинаро (АНУ)
2. Ли Сенг Чул (БНСУ)
3. Катал Йрланбейк (БНХАУ)
3. Ли Сенг Бонг (БНСУ)

70 кг

1. Жеймс Грин (США)
2. Франк Чамизо (Итали)
3. Круиз Меннинг (Канад)
3. Такожима Нобуиоши (Япон)

74 кг

1. Девид Тейлор (АНУ)
2. Кармело Лумиа (Итали)
3. Жанг Чонгяо (БНХАУ)
3. Марк Хал (АНУ)

86 кг

1. Таймураз Фриев (Испани)
2. Захид Валенсия (АНУ)
3. Вахид Шахмохаммад (Иран)
3. Аарон Канева (Итали)

97 кг

1. Винн Михалак (АНУ)
2. Эктор Родригес (Испани)
3. Жванг Ксюеи (БНХАУ)
3. Кристиан Родригес (Эспани)

125 кг

1. Ник Гваздовски (АНУ)
2. Денг Живей (БНХАУ)
3. Жозе Куба (Испани)
3. Натан Батлер (АНУ)

Эмэгтэй чөлөөт бөх

48 кг

1. Янан Сун /БНХАУ, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, азийн аварга/
2. Чун Лей (БНХАУ)
3. Виктория Энтони (АНУ)
3. Жессика Анне Мария МакДональд (Канад)

53 кг

1. Хью Ли (БНХАУ)
2. София Магдалина Матссон /Швед, ДАШТ-ний алт, хошой мөнгөн медальт/
3. Хуечин Зхонг (БНХАУ)
3. Карима Санчес Рамис (Испани)

55 кг

1. Хэлэн Луис Марилиус /АНУ, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
2. Карлене Слуберски (АНУ)
3. Жиллиан Галлис (Канад, ДАШТ-ний хүрэл медальт)
3. Ю.Панг (БНХАУ)

58 кг

1. Жуан Ли (БНХАУ)
2. Айсылуу Тунебыкова (Киргиз)
3. Аллисон Маркензе Рэган (АНУ)
3. Зхантинг Зхоу (БНХАУ)

60 кг

1. Марианна Шастина (Унгар, дэлхийн аварга)
2. Хиаожуан Льюо (БНХАУ)
3. Ясен Сун (БНХАУ)
3. Жоханна Маттссон (Швед)

63 кг

1. Хэнна Юханссон (Швед)
2. Женнифер Пейжи (АНУ)
3. Хиаокиан Ванг (БНХАУ)
3. Зхуома Хилуо (БНХАУ, ДАШТ-ний алт, хүрэл медальт)

67 кг

1. Фенг Зхоу (БНХАУ)
2. Тамира Менсах (АНУ)
3. Леах Фергюсон Саллахан (Канад)
3. Елена Пирожкова (АНУ, ДАШТ-ний алт, хүрэл, хошой мөнгөн медальт)

53 кг

1. Эрика Вейбе (Канад)
2. Гюзель Манюрова (Казахстан, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, азийн дөрвөн удаагийн аварга)
3. Майдера Унда Гонсалес де Аудикана /Испани, олимпийн хүрэл медальт/
3. Ксян Зхоу /БНХАУ, ДАШТ-ний хүрэл медальт/

Д.Өлгийсайхан

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.