"Үхэл" гэж байдаггүй

Twitter Print
2016 оны 06-р сар 18-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

«Үхэл гэж байдаггүй» гэж Америкийн нэгэн эрдэмтэн нотолж байгаа аж. Дэлхийн эрдэмтэн мэргэд, гүн ухаантнууд болоод олон шашны номлогчдын ухаан бодлоос огт салдаггүй нэгэн асуудал бол хүний нас барсаны дараах амьдрал. Гэвч там, диваажин хоёрын аль нэгний босгон дээр очихын цагт жинхэнэ туйлын үнэнд хүрэх баталгаа нотолгоо байдаггүй учраас үхсэний дараах амьдрал гэж байхгүй хэмээн шинжлэх ухаан үздэг.

Харин мөнхийн маргаантай энэ асуудлыг нэгмөсөн шийдвэрлэх нотолгоо байгаа тухай Умард Каролина муж улсын Уэйк-Форест Их сургуулийн эрдэмтэн, профессор Роберт Ланц тэмдэглэж байгаа тухай "The Independent” сонин уламжилжээ. Ланцын нотолж байгаагаар квант математикийн биоцентризмын хуулиар хорвоо ертөнц бол зөвхөн хүний төсөөлөлд оршин тогтнож байдаг. Тийм учраас бодит амьдралд Ертөнц өөрөө амьдралыг буй болгоогүй зөвхөн энэ ойлголтын цөмд биологийн бүрхүүлтэй ухамсар оршиж байгаа гэнэ.

Орон зай, цаг хугацааны асуудлын тухайд профессор «оюун санааны энгийн багаж хэрэгсэл» хэмээн үзэж байгаа бөгөөд энэ онолын хүрээнд хүний үхлийн тухай бодит утга санаа байхгүй. Эцсийн үр дүнд бидний амьдрал төгсгөл болоход бодит нөхцөлд ухамсарлан харна гэсэн явдал байхгүй гэнэн ойлголт. Хүний бие организм мөхөхөд тархи толгой дотор зөвхөн өөрийн “Би" гэсэн эрчим хүчний хуйлрал үүсэж байдгаас биш энэ эрчим хүч үгүй болохгүй гэж өөрийн цахим хуудсанд бичсэн байх ажээ. 

Профессор Ланц биоцентризмээр физикийн шинжлэх ухааныг тайлбарлахын зэрэгцээ ертөнцийн тухай ойлголтыг мөн үгүйсгэж байгаа бөгөөд «Амьдрал бол бидний сэтгэж зуршсан ойлголтын хүрээнээс хальсан адал явдал» гэж тайлбарласан байх юм. Буддын шашинд ертөнцийн хоосон чанарын тухай өгүүлсэн сургаал номлол их байдаг. Шинжлэх ухаанд сүүлийн үед энэ хоосон чанарын учир шалтгааныг олж тайлбарлах оролдлого гарсаар байгаа. Профессор Robert Lanze-ын энэ “нотолгоо” ч мөн эдгээр оролдлогуудын нэг болов уу.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.