Э.Оюунболд түрүүлсэнд цагдаагийнхан болон Хэнтийчүүд баяртай байна

Twitter Print
2015 оны 07-р сар 14-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх улсын их баяр наадамд түрүүлсэнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн баяртай байгаа аж. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Хан Хэнтийн аварга, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн цагдаагийн газрын бөх, Улсын харцага, Цагдаагийн ахлах дэслэгч, Э.Оюунболд ес давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн билээ. 

Улсын арслан Э.Оюунболд 20 насандаа буюу 2013 онд улсын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, улсын начин цолтон болсон. Тэгвэл хоёрхон жилийн дараа буюу 22 насандаа Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолтой болжээ. Мөн 16 жилийн дараа Хэнтий аймгаас Улсын наадамд түрүүлсэн бөхөөр тодорч байгаа аж. Өмнө нь Даяар дуурсагдах Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүг авсанаас хойш Хэнтий аймгаас Үндэсний их баяр наадмын бөхийн түрүүг авч байсан удаагүй билээ.

Арслан Э.Оюунболдод Цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүн халуун баяр хүргэж байгааг нь уламжилж байна.

Б.Хулан, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.