Шүдний өвчин намдаах ардын арга

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Шүдний эмчид очино гэж бодож явсаар байтал нэг л өдөр тэсэхийн аргагүй өвдөж эхлэхэд бид шүдний эмнэлэг зорьдог. Харин тэр хүртэл шүд өвдөх нь ямар их зовиур, шаналал авчирдгийг бид бүгд мэдэх байх.

Тиймдээ ч яснаас шүд, махнаас нүд гэдэг. Иймд энэхүү нийтлэлээрээ шүдний өвчинг намдаах ардын аргуудаас хуваалцаж байна. Шүд өвдөж байгаа талынхаа гарын эрхий болон долоовор хурууны завсарын арьсанд 7 минут орчим мөс хүргэх
Өргөст хэмх өвдөж буй шүдэн дээрээ тавибал хэсэг зуур өвдөлт намддаг. Үүнд анхаарах гол зүйл бол өргөст хэмхийг хөргөгчинд хөргөсөн байх хэрэгтэй бөгөөд хэрчмээ ойр ойрхон солиорой.

Өвдөж буй шүднийхээ ойролцоо чинжүүний гааны навч тавиад хэсэг байлгана. Дараа нь үүнийгээ нулимаад амаа давстай усаар зайлах хэрэгтэй. Төмсний хальснаас нь цэвэрлэн нимгэн хэрчиж шүдэндээ зуух. Хүчтэй өвдөлтөнд ванилийн хандыг шүднийхээ өвдөж байгаа хэсэгтээ цацвал түргэн өвдөлт намдана.

Хумс сармисыг шүдэндээ тавьбал өвчин нь алга болдог. Бага зэрэг гахайн өөх авч өвдөж буй шүднийхээ харалдаа буйл, хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20мин байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй. Шүд өвдөж байгаа талын чихэнд таван салааны үндэс хийж, өвчин намдтал байлгана. Хагас цаг, цагийн дараа л намдана.

Image result for шүд өвдөх

Жижиглэж хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч, ЗО гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 өдөр байлгана. Энэхүү хандаар амаа зайлна. Шүдний завсраар ор­сон хоол хүнсний үлдэг­дэл, амны хөндийг сайтар цэвэрлэ.

Архи том балгаад өвчтэй шүдэн дээрээ хэсэг хугацаанд байлга. Энэ үед буйл архины зарим хэсгийг шингээн авч, шүд мэдээ алддаг. Мөс хүлх. Түүнчлэн өвчтэй шүдэн дээрээ бо­лон хацар дээрээ өдөрт 3-4 удаа 15 минутын турш мөс тавь.
Өвчтэй хэсгээрээ хоол хүнсээ бүү зажил.

Анальгин, баралгин, седалгин зэрэг өвчин нам­­даах эм зуу. Харин аспи­­­рин хэрэглэхгүй байх хэ­рэг­­тэй. Энэ эм өв­чин нам­даах үйлчилгээ муу­тай.Бүлээн жин огт тавьж болохгүй. Энэ эмчилгээ нь байдлыг улам муутгаж, цаашид эмчилгээ авахгүй болгож мэднэ.

Сармис, чинжүү хоёрыг хольж нухаад зуу. Цагаан гаа, гавар хоёрыг хольж зуураад өвдөж буй шүдэндээ зуу.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.238.115) 2014-04-21 13:33
      • 0
      • 0

      MUIS er ni bagshiin deediin ajliig esvel SHUTISn ajliig xiideg sh tee,negdvel taarna

      Хариулах