Зургаагийн давааны оноолт гарлаа

Twitter Print
2015 оны 07-р сар 12-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая тавын даваа өндөрлөсөн бол зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурь улсын начин Б.Амарзаяа, улсын арслан П.Бүрэнтөгс улсын начны болзол хангасан А.Алтанхуяг, улсын гарьд Н.Ганбаатар улсын начны болзол хангасан Ш.Шинэбаяр, улсын гарьд Б.Гончигдамба улсын начны болзол хангасан Б.Баасандорж, улсын заан Ч.Санжаадамба улсын начны болзол хангасан Д.Энхбаяр, улсын харцага Ц.Содномдорж улсын начны болзол хангасан Б.Батжаргал, улсын харцага Э.Оюунболд улсын начны болзол хангасан Э.Даш нар барилдах бол энэ даваанд шинээр улсын начны болзол хангасан Ч.Ганзориг, Б.Одгэрэл нар учраа таарлаа. Дээрх хоёр бөхийн хэн давсан нь шууд улсын харцага цол хүртэх билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.