ОУХМ Б.Сугаржаргал дэлхийн аварга боллоо

Twitter Print
2013 оны 12-р сар 23-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 19-22-нд Беларусийн нийслэл Минск хотод бүстэй барилдааны үнэмлэхүй жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Манай улсаас “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал +100 кг-ын жинд түрүүлж, үнэмлэхүй жингийн дэлхийн аварга болжээ.

Тэрбээр дээрх тэмцээнтэй зэрэгцэн зохиогдсон Казах куреш бөхийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ. Бөхийн олон төрөлд авьяастай тамирчин маань энэ жил ОХУ-ын Казань хотод болсон дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадмаас бүстэй барилдаанаар алт, хүрэл медаль хүртэж, анхны хос медальтан болсон билээ.

 

Г. Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.