Наадмын нээлтийг янз бүрээр дүгнэж байна

Twitter Print
2015 оны 07-р сар 11-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Зөвхөн наадмын нээлтийн ажиллагааг үзэх гэж хонон өнжин дугаарлан тасалбар авдаг хүмүүс ч байдаг. Жил ирэх бүр үндэсний их баяр наадам өөрийн гэсэн өнгө аяс, онцлог, утга агуулга, найруулгатай байдаг.

Энэ жилийн баяр наадмын урлагийн тоглолтын найруулагчаар Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найруулагч Н.Болд ажилласан. Үндэсний их баяр наадмын тоглолтыг Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхэн гурван үеийг үзэгч олондоо харуулахыг зорьжээ.

Нэгдүгээр үед XIII зууны үеийн монголчуудын түүхэн үеийг Чингис хааны баатарлаг цэргүүдийн сүр хүч, тэмцэл ялалт, ард олны баяр цэнгэлээр онцлон харуулсан байна. Хоёрдугаар үед XX зууны дунд үеийн их бүтээн байгуулалтыг хүүхэд, залуусын бүжиг цэнгээнээр үзүүлж, тухайн үеийн дурсамжийг сэргээсэн XX зууны дунд үеийн машин техникийг үзүүлжээ. Харин гуравдугаар үедээ орчин цагийн хөгжлийн хурдыг бөмбөрийн хэмнэл, ритмт гимнастикийн үзүүлбэрээр төлөөлүүлэн харуулахыг зорьсон аж.

Тоглолтод нийт 3000 гаруй уран бүтээлч, цэрэг эрс, хүүхэд залуус, 20 гаруй байгууллага оролцжээ. Тэд нэг сарын өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн аж.

Нээлтийн урлагийн арга хэмжээ ямар болсон талаар наадамчин олон янз бүрээр ярьж байна. Зарим нь дуу, бүжиг нь багадсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь зохион байгуулалт сайтай, сонирхолтой болсон гэж байлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Ийнхүү наадмын нээлтийн урлагийн тоглолтын дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн юм. Одоо буюу 16:28 цагийн байдлаар хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэлж, бөхчүүд барилдаж байна.

Та бүхэн сайхан наадаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.