Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч НДШ-ийн нэмэгдэлд хориг тавих боломжгүй

Twitter Print
2019 оны 11-р сар 18-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон.

Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй байгаа бол шийдвэр гаргагчдын зүгээс нийгмийн даатгалын салбарын алдагдалтай явж ирсэн тогтолцоог шинэчлэх эхлэл нь энэ гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр тус асуудалд Ерөнхийлөгч хориг тавина хэмээн мэдэгдсэн юм. Тодруулбал,  "Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар болсон. Тодруулбал 25 хувь болох гэж байгаа шимтгэлийг 23 болгож зогсоохоор хориг тавихаар болж байна” гэв.

Гэтэл үүний хариу болгож, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч уг нэмэгдэлд хориг тавих эрхгүй гэдгийг онцоллоо. Ч.Хүрэлбаатар сайд “2012-2016 онд Монгол Улс тухайн үеийн эдийн засгийн буруу алдаатай бодлогын улмаас гүнзгий хямралд орсон. Монгол Улс 2017 оны тавдугаар сард ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Үнэхээр эдийн засаг сөхөрсөн байсан. Хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага тавьсан. Би сая хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн бичиг баримтыг  үзлээ. 111 хуудас материал байна лээ. 15 дугаар зүйл дээр нь НДШ-ийн талаар бичсэн байна. Энэ хориг бол Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дээр тавьж буй хориг болно шүү дээ. Хөтөлбөр зогсох юм уу.

Хориг тавихыг хүсээд байгаа хүмүүст хандаж нэг зүйл хэлье. Эдийн засаг дампуураад зогссон байсан тэр үеэ эргэн санаач. Өндөр хүүтэй бондоор дарамтлуулж байсан үеэ санаач. Хөтөлбөрт хамрагдсанаас хойш Засгийн газар 7,7 их наяд төгрөгийн өр төлөөд явж байна. Энэ цаг үед энэ хориг тун зохимжгүй. НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлсэн дээр хориг тавина гэж байна. Гэтэл энэ хууль 2017 оны дөрөвдүгээр сард буюу хоёр жил 7 сарын өмнө батлагдсан хууль. Тэр үед НДС алдагдалтай ажиллаж байсан. Одоо ч алдагдалтай байгаа л даа. Тэгэхээр хоригийг одоо тавих нь боломжгүй зүйл. Энэ бол хуулийн алдаа болно. ҮХЦ дээр л очдог байх даа" гэлээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (66.181.161.23) 2019-11-18 17:35
      • 0
      • 0

      ard irgediig shulahaas uuriig medehgui arilsan dotortoi novsh yum daa

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.55) 2019-11-18 15:55
      • 0
      • 0

      bolomjgyi gej bgaa bol l i Ooroosoo mongo gargaach luivarchinguud mini

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.55) 2019-11-18 15:55
      • 0
      • 0

      bolomjgyi gej bgaa bol l i Ooroosoo mongo gargaach luivarchinguud mini

      Хариулах