2013 оны 12-р сар 23-нд 14:24 цагт

Хятадын замын хөдөлгөөнөөс болгоомжил

Зүүн Хятадын Нинбо хотод  зам тээврийн нэгэн айшигтай осол гарсан байна. Цахилгаан унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явсан залуухан эмэгтэй хажуугаар нь өнгөрсөн автомашины урд дугуй доогуур ороход жолооч нь даруй зогсож чадаагүйгээс дээгүүр нь дайрч өнгөрсөн байна. Замын цагдаагийнхан ойр хавьд  байгаагүй учраас зорчин явагсад машиныг өргөж хүүхнийг гаргаж аваад эмнэлэгт хүргэсэн аж. Бүсгүй эмнэлэгт анхны тусламж авсаныхаа дараа айж цочирдсон хүнд үед түүнд тусласан бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайн дүрс бичлэг дээр Хятадын замын хөдөлгөөний дүрэм журам тун замбараагүй, гадны хүмүүст бүр ойлгомжгүй харагдаж байгаагаас нөгөө бүсгүй ямар хүнд байдлаас амьд мэнд үлдсэн нь тодорхой. Манайхан алба амины ажлаар урд хөршид их зорчдог. Иймэрхүү осол Хятадад өдөртөө олон арав тохиолддог гэдгийг санаж явахад илүүдэхгүй мэт санагдана.
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.