Дуучин Т.Свифт хандив өгчээ

Twitter Print
2015 оны 07-р сар 10-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Америкийн 25 настай нэрт дуучин Тэйлор Свифт өөрийнх нь шүтэн бишрэгч 11 настай охины эмчилгээнд зориулж хувиасаа хандив өргөжээ. Тэйлор бүсгүй өөрийн үнэнч фэнүүдэд хөрөнгө мөнгөөр харамгүй тусладаг нэгэн.  Охины цахим ертөнц дэх хуудсан дээр нэгэн бичлэг тавигдсаныг үзээд дуучин бүсгүй уярсандаа бяцхан охинд туслахаар шийджээ. Охин Тэйлорын дууг дуулж байгаа нь харагдана.

Тэйлор Свифт цусны өвчинд нэрвэгдсэн Наоми охины данс руу 50 мянган доллар шилжүүлсэн байна. Энэ мөнгөөр охины ээж, аав эмчилгээнийх нь төлбөрийг төлж чаджээ. Мөн дуучин бүсгүй Наоми охин руу мэссеж бичиж, энэ сайхан мэдээгээ дуулгасан аж.  Тэрбээр “Бяцхан бөгөөд зоригтой Наоми охинд. Чамайг тэврэн үнсье” хэмээн бичсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (2.72.61.242) 2015-07-10 14:32
      • 0
      • 0

      Oduudig demjigch n ard tumen l bdg. Uhamsar ondor hogjison ornudad bol uunige sain oulgono l do. Harin manai zarim oduud bol tengerees buugad irsen um shig l chimeegui suutsgaah um! Heni ch amdrald zovlon helj irehgui!

      Хариулах