Майхан хэрхэн барих вэ?

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Аялалд явах гэж байна уу? Тэгвэл бүх зүйлээ шалгаж, бэлтгэл хангагдсан эсэхийг хар. Хэрвээ та хээр, хөдөө хоноглох гэж байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Учир нв хээр, хөдөө буудаллах нь танаас бас нилээд ур чадвар шаардах юм шүү. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ явж байгаа бол тэднийхээ аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Хээр хөдөө хоноглохдоо майхнаа зөв газарт, зөв байрлуулж сурах нь таны аяллын маш чухал дадлага туршлага юм.

Майхан байрлах хэсэг

-Аль болох аюулгүй, хамгаалагдсан  газрыг хайж ол. Үүнд: Салхинаас нөмөрлөгдөөгүй жижиг толгод болон давааны оройд буудаллахгүй байх. Борооны ус урсаж орж ирэх хонхор газарт буудаллаж мөн болохгүй.

-Байгалийн гэнэтийн үзэгдэлүүдээс хамгаалах боломжтой газрыг сонгох. Үүнд: халуун үед сүүдэртэй, салхитай үед салхи нөмөрлөх, бороотой үед борооноос хаах гэх мэт. Мод болон хад бүхий газар нь байгалийн маш сайн хаалт болж чаддаг.

-Боломжтой бол гол, жижиг булаг шандны дэргэд байрлах нь ундны болон хэрэглээний усаа залгуулах хамгийн ашигтай байрлал юм. Гэхдээ үер орж ирэхээргүй газрыг сонгохоо мартаж болохгүй.

Салхитай үед хэрхэн барих вэ?

Майхан бүр адилгүй байдаг тул тэдгээрийг барих арга ч мөн өөр байдаг. Ер нь бол зааврын дагуу ямар ч майхныг барих боломжтой. Гэхдээ та цаг агаарын байдлыг тооцож үзсэн үү?

Хүчтэй салхитай байгаа үед майхны үүдийг салхи дагуулж барих нь майхандаа орох болон гарахад тань тустай. Мөн салхитай бороо орсон тохиолдолд  зарим майхны үүдний цахилгааныг дагаж ус орж ирдэг тул энэ аюулаас сэргийлнэ.

Тухайн орчин дах хамгийн нөмөртэй газрыг сонго. Хэрвээ группээр яваа бол тус тусын майхныг барих гэж оролдохын оронд нийлж нэг нэгээр нь майхнуудаа барь.

- Майхныг шалны хэсгээр нь газарт дэлгэж салхинд хийсэхээргүй хавтгай, хүнд зүйлсээр өнцгүүдийг даруулах

Газарт бат тогтоосон майхандаа нуруунуудыг шургуулна. Бүх нурууг шургуулсны дараа нуруунуудыг зэрэг босгох нь аль нэг нуруу хугарахаас сэргийлнэ.

- Майхны борооны хамгаалалтыг мөн адил салхины дээд талаас майханд бэхлэж, хөөх журмаар тогтооно.

Хэрвээ майхан тань борооны уснаас хамгаалсан суурь шал муутай бол тойруулж ус зайлуулах бага хэмжээний шуудуу ухах нь зүгээр. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь цаг хүч авсан ажил болдог бөгөөд газрын хөрсийг мөн гэмтээдэг. Тиймээс сайн чанартай майхан сонгож авах нь зөв.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.