Хотол түмнээрээ сайхан наадаарай

Twitter Print
2016 оны 07-р сар 11-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ. Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт Азийн цээжинд орших нэгэн улс наадам хийж, баяр цэнгэлээ эдлэдэг. Өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Энэ жилийн хувьд тэгш ойн баярууд давхцаж байгаа тул 1024 бөх зодоглож, наадамчин олныхоо мэлмийг мялаана.

Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров нэгэн удаа хэлэхдээ “Наадмын тухайд, яагаад бид хүч гаргаад, комисс байгуулж ажилладаг вэ гэхээр Эрийн гурван наадам, Үндэсний их баяр цэнгэл нь Монгол хүнийг туурга тусгаар улсын иргэн гэсэн үзэл санааг нь сэргээх, үндэсний дархлааг нь сэргээх вакцин болж байдаг гэж боддог болохоор ингэж ач холбогдол өгч зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл жилд нэг удаа цусанд нь чи Монгол хүн гэдгийг нь мэдрүүлж өгч байдаг” гэж хэлсэн байдаг.

Үнэхээр ч олон зуун жилийн баялаг түүхтэй, Эзэн богд Чингис хаан нь өөрийн нэрийг дэлхийд тамгалж явсан ард түмэн юм шүү гэдгээ мэдрүүлдэг Монгол наадам гайхамшигт болдог. Өнөө жилийн хувьд ч гэсэн олон сайхан үйл явдлаар дүүрэн эхэлж байна.

Өнгөрсөн жилийн наадмаас өнөө жил хүртэл улс оронд минь олон бүтээн байгуулалт хийгдэж, бүхий л салбарт дэлхийд болон дотооддоо олон амжилтаар бид наадмаа угтаж байна.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн хотол түмнээрээ сайхан наадах ерөөлийг www.mongolcom.mn мэдээллийн сайтын хамт олноос дэвшүүлж байна.

Эр бяраараа эзэн нь байж

Эрмэг хурдаараа эрэлхэг нь байж

Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж

Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.