Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулах вэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 12-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Тохирсон хоолны дэглэмээс гадна олон төрлийн байгалийн гаралтай зүйлс арьсыг цайруулахад нөлөөлж чадна. Доорх зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлбэл үр дүнтэй байх болно. Улаан лоолийн зуурмагийг 2-3 хэрчим нимбэгний хамт нүүрэн дээрээ тавина. 20 минут байлгасны дараа нүүрээ угаана. Өдөрт 2 удаа 15-20 өдрийн турш хийх хэрэгтэй.

Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг.

Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсийг сэвх толбо арилгах эмчилгээний бүтээгдэхүүн болгож ашигласаар ирсэн. Энэ бол гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Лимоны хүчил нь арьсны өвчинг эмчлэх ба арьс гуужихад нөлөөлдөг. Арьс гуужсанаар илүүдэл тослог бохирдлыг арилгадаг. Мөн лимоны шүүс арьсанд сайн шингэдэг учир өнгөө алдсан хэсгийг цайруулдаг. Арьсыг нөхөн сэргээдэг төдийгүй арьс өнгөний өвчинг ч анагаадаг шидтэй. Ингэж нөхөн сэргээлт хийгдсэн арьс тань улам өнгөлөг, илүү цагаан болох болно. Шинэхэн нимбэг эсвэл нимбэгний шүүсийг хөвөнд шингээж арьсаа арчина. Өдөр хэдэн ч удаа давтан хийж болно. Үр дүн нь дороо мэдэгдэх болно.

Ус төрөгчийн хэт исэл

Ус төрөгчийн хэт исэл бол цайруулалтанд өргөн хэрэглэдэг бодис юм. Олон төрлийн үс болон шүд цайруулах бүтээгдэхүүнд ус төрөгчийн хэт ислийг ашигладаг. Мөн ус төрөгчийн хэт ислийг ариутгал зэрэг олон зүйлд ашигладаг. Та үүнийг ойролцоох эмийн сангаас авч болох ба хар өнгийн саванд хадгалах шаардлагатай. Учир нь гэрлийн нөлөөнөөс хол байлгах хэрэгтэй. Лимоны адил хөвөнд шингээн өдөрт цөөн тоогоор арьсаа арчиж хэрэглэнэ.

Цөцгий

Цөцгий ч мөн адил өнгөө алдсан арьсыг сэргээдэг. Цөцгийнд байдаг сүүний хүчил нь лимоны хүчилтэй ижил үйлчилгээтэй. Сүүний хүчил арьсыг гуужуулж, арьсны өвчин болон нөсөө толбыг арилгахад сайнаар нөлөөлдөг. Цөцгийг нүүрэндээ түрхэж, иллэг хийж болно. 10-15 минут байлгасны дараа халуун бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийг долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэж болно.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.